Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны төсвийн төсөлд иргэд, олон нийтээс санал авах нээлттэй хэлэлцүүлэг 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордны “Их засаг” танхимд болно.


Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны төсвийн төсөлтэй энд дарж танилцана уу.

Нээлттэй хэлэлцүүлэгт Та биечлэн болон цахимаар оролцож саналаа илэрхийлэх боломжтой.
Бүртгэл: 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул танхимын хэлэлцүүлэгт оролцох иргэн budget2026@parliament.mn хаягаар хүсэлт, овог, нэр, холбогдох утасны дугаарыг илгээнэ үү.
Санал авах хугацаа: Цахимаар саналаа өгөхийг хүсвэл 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 17:30 цаг хүртэл budget2026@parliament.mn хаягаар илгээнэ үү.



МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл