Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг тайлагнах бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо тус бүрээр  хэлэлцэнэ.


Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат болон Үнэлгээ,мониторингийн газраас тайланг нэгтгэн танилцуулах чиг үүрэг бүхий  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын удирдлага, албан хаагчидтай өнөөдөр /2025.08.22/ уулзалт хийлээ. Уулзалтаар Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг иж бүрэн, шаардлага хангаж ирүүлэхэд анхаарах асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтэд тавих хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл