Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли-г угтан авлаа


Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли-г Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.09.02) Төрийн ордонд албан ёсоор угтан авч мэндчиллээ. 




Тэрбээр зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатаж, Эрхэмсэг ноён Жерард Браунли хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн гарын үсэг зурав. Ийнхүү УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ.




Энэхүү айлчлал нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн ойн түүхэнд Шинэ Зеланд Улсаас манай улсад парламентын удирдлагын түвшинд анх удаа албан ёсоор айлчилж байгаа төдийгүй хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл