Цэс

Холбоо барих

Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар шүүгчийг насаар нь ялгаварлан гадуурхахгүй байх, хараат бус байдлыг баталгаажуулав


Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр эцэслэн баталсан.


Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “… Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн.

Үүнтэй холбогдуулан уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн зохицуулалтыг хасахаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусган боловсруулан, хэлэлцэж батлав.


Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар шүүгч 30, түүнээс дээш жил ажилласан, 55 насанд хүрээд тэтгэвэрт тогтоолгох эрх үүсэж байсныг болиулж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шударга ёс, хууль дээдлэх, эрх тэгш байх, насаар нь ялгаварлан гадуурхахгүй байх, шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл