Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан юм.
Хуулиар Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон тус хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй байх агуулгатай хэсгийг аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор зохион байгуулсан уулзалт болон тус хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй байхаар зохицуулсан.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.