Цэс

Холбоо барих

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 76 жилийн түүхтэй ХБНГУ-ын Бундестагийн Өргөдлийн байнгын хороотой хамтын ажиллагааг өргөжүүлнэ


Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг тэргүүтэй тус хорооны гишүүд 2025 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Өргөдлийн байнгын хороонд зочилж, үйл ажиллагаатай нь  танилцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд албан айлчлал хийлээ.

Хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагууд Өргөдлийн байнгын хороодынхоо хүрээнд ардчилал, хүний эрхийг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлд нэгдэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Бундестагийн Өргөдлийн байнгын хороог хатагтай Хюлиа Дюберт ахалдаг бөгөөд 1949 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус Байнгын хороо иргэдэд ойр ажиллаж, тухайн  нийгмийнхээ "толь" төдийгүй ирээдүйд үүсэж болох нөхцөл байдлыг урьдчилан мэдэх байдлыг илтгэдэг онцлогтой гэдгийг, мөн Монголын парламентын төлөөллийг хүлээн авч хамтрахад нээлттэй гэдгийг илтгэв.

Албан айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны төлөөлөгчид Бундестагийн Өргөдлийн байнгын хорооны ээлжит хуралдаанд байлцлаа.  Түүнчлэн Бундестаг дахь Социал-Демократ Намын бүлгийн дарга асан Рольф Мүтцених, Берлин хотын захирагч асан Михайл Мюлер нартай уулзаж, санал солилцлоо. Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Д.Ганмаа, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат нар оролцож, ажиллалаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл