Монгол Улсын Их Хурлаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос “Төсвийн орлого бүрдүүлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 12:00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Бүртгэл: Хэлэлцүүлэгт оролцогчдыг 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэх тул хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаарыг дараах QR кодыг уншуулан бөглөж ирүүлэх, эсхүл 99047602 дугаарын утсаар бүртгүүлнэ үү.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдыг хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулна.
Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.
Төсвийн байнгын хорооны Ажлын алба