2025.09.15. Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Өнгөрөгч хаврын чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, жил бүрийн 10 дугаар сарын 01-ны өдөр эхэлдэг байсан намрын ээлжит чуулганыг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж, 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар болсон юм... https://www.parliament.mn/nn/75674/
2025.09.15. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг бүрэн эхээрээ... https://www.parliament.mn/nn/75673/
2025.09.15. Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, "Эдийн засгийн эрх мэдлийг тэлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах нь: Тогтвортой ирээдүйн бодлого” сэдэвт хуралдаан Улаанбаатар хотноо боллоо... https://www.parliament.mn/nn/75676/, https://www.parliament.mn/nn/75681/, https://www.parliament.mn/nn/75685/
2025.09.15. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны түүхт 35 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын үе үеийн дарга нар, Тамгын газрын удирдлагуудын төлөөлөл “Хуралдай” зөвлөлдөх танхимын ээлжит уулзалтад оролцлоо... https://www.parliament.mn/nn/75677/их
2025.09.15. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ... https://www.parliament.mn/nn/75678/
2025.09.16. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжиж, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив... https://www.parliament.mn/nn/75682/, https://www.parliament.mn/nn/75683/
2025.09.16. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив... https://www.parliament.mn/nn/75686/, https://www.parliament.mn/nn/75684/
2025.09.17. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Эдийн засгийн байнгын хороо хамтран хуралдлаа. Хамтарсан хуралдаанаар "Халзан бүрэгтэйн" ордын асуудлаарх ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/75689/
2025.09.17. Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд ажиллаж, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын үйл явцтай танилцах үеэр Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байна гэв... https://www.parliament.mn/nn/75691/
2025.09.17. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ... https://www.parliament.mn/nn/75692/
2025.09.17. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ... https://www.parliament.mn/nn/75693/
2025.09.18. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар үдээс өмнө Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн бол үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв... https://www.parliament.mn/nn/75695/, https://www.parliament.mn/nn/75697/
2025.09.18. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Азийн бүсийн дэд захирал Жасон Лиг хүлээн авч уулзаж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнд нийцсэн хог хаягдлын менежментийг нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, ногоон эдийн засгийг дэмжсэн төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов... https://www.parliament.mn/nn/75696/
2025.09.19. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 76 гишүүн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Манай улсад Тамхины хяналтын хууль анх 1993 онд батлагдаж, 2005 оноос шинэчилж, нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэвч хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр хэрэгжилт хангалтгүй, хяналт сул, хууль бус худалдаа ихэссэн, хяналтын байгууллагуудын уялдаа холбоо муу байгаагаас өсвөр үе, залуучуудын дунд тамхины хэрэглээ нэмэгдэж, ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучууд электрон тамхийг түгээмэл хэрэглэж буй учир энэ удаагийн хуулийн төслийн зохицуулалтаар электрон тамхийг янжуур тамхитай ижил зохицуулалттай болгож, ирээдүй үеэ хорт зуршлаас сэргийлж, эрүүл мэндийг хамгаалахад чиглэж буй юм байна...https://www.parliament.mn/nn/75699/
2025.09.19. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралданааар Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж, гишүүд асуулт асууж, мэдээлэл авлаа... https://www.parliament.mn/nn/75700/
2025.09.19. Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж, гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа... https://www.parliament.mn/nn/75702/
ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР