“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Түмэн айл нөөц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийн тухай, “Эйкүсора” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Татварын газар, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн тухай, “МИГ даатгал” ХХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Тамирт холбогдох захиргааны хэргийн тухай, Д.Сайнбилэгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн тухай, Д.Галбаатарын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийн тухай Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолуудыг нийтэлсэн тул тус дугаараас тогтоолуудын нэхэмжлэлийн шаардлага, эцсийн шийдвэртэй дэлгэрэнгүй танилцах боломжтой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.