Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 37 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Үндэсний хорооны дүрэм, Ажлын албаны ажиллах журам батлах тухай”, “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Үндэсний хорооны дүрэм, Ажлын албаны ажиллах журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дүрэм”-ийг, 2 дугаар хавсралтаар “Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны Ажлын албаны ажиллах журам”-ыг тус тус баталсан. Үндэсний хорооны дүрмээр Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна. Хороо нь Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, бүсчилсэн хөгжлийн асуудлаар Засгийн газрын ерөнхий стратегийг тодорхойлох, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны бүх шатны байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүрэг, бүсийн зөвлөлүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, бүс нутгийг хөгжүүлэх талаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагч байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг дэмжин зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Харин “Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны Ажлын албаны ажиллах журам”-аар Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны Ажлын албаны үйл ажиллагааны зохион байгуулалттай холбогдсон харилцааг зохицуулна. Ажлын алба нь Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах юм байна.

Мөн Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Засгийн газрын гадаад зээл авах бэлтгэл ажлыг хангахад мөрдөх журам”-ыг баталжээ. Энэхүү журмыг Засгийн газрын шугамаар авч байгаа гадаад зээлийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, хөтөлбөрийн саналыг шийдвэрлэх, зээлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн төсөл, арга хэмжээний зээлийн хэлэлцээрийн бэлтгэл ажил болон зээлийн гэрээ, хэлэлцээр байгуулахтай холбогдсон харилцаанд баримтлан мөрдүүлэх ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл