2025.09.22-23. “Ардчилсан Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх нь" сэдвээр эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүллээ. Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойг тохиолдуулан өрнүүлсэн тус хэлэлцүүлэгт арван хоёр улсын 42 судлаач бүтээлээ ирүүлснээс АНУ, Итали, Вьетнам болон Серби, Монгол Улсын эрдэмтэн, судлаачдын бүтээл шалгарч, эдгээр өдрүүдэд илтгэлээ танилцууллаа...
https://www.parliament.mn/nn/75705/, https://www.parliament.mn/nn/75719/
2025.09.22. Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буйтай холбогдуулан улсын төсвийн төслийн талаарх цуврал хэлэлцүүлэг “Төсвийн орлого бүрдүүлэлт" сэдвээр эхэллээ... https://www.parliament.mn/nn/75708/
2025.09.22. Өргөдлийн байнгын хороо хуралдаж, нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn системээр иргэн О.Батхүү, Б.Номин нарын гаргасан хуулийн төсөл санаачлах болон ажлын хэсэг байгуулах тухай өргөдлүүдийг хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Иргэн О.Батхүү Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21.2.1 дэх заалт буюу үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогын дүнд 2.0 хувийн татвар ногдуулах тухай заалтыг хүчингүй болгох тухай өргөдөлдөө, амьдралын анхдагч хэрэгцээ болсон орон сууцаа иргэд ихэвчлэн зээлээр авч, түүндээ хүү төлж буй бөгөөд энэ нь ашиг орлого олох бизнес биш гэдгийг гол үндэслэл болгосны дээр бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүйг жишиг болгон дурдсан байна. Мөн хуралдаанааар иргэн Б.Номингийн гаргасан эмч, багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/75710/
2025.09.23. Ховд аймгийн нутаг дахь “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол боллоо. Сонсголд "Халзан бүрэгтэй" орд газрын асуудлаар төрийн байгууллагууд, шинжээчид дүгнэлт, илтгэл танилцуулж, 60 иргэн үг хэлж, саналаа илэрхийлэв... https://www.parliament.mn/nn/75712/, https://www.parliament.mn/nn/75721/
2025.09.23. Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын Хяналтын байнгын хороо болон Техникийн хамтын ажиллагааны хэлтсийн төлөөллийг хүлээн авч уулзаж, хоёр орны парламент болон Тамгын газруудын харилцаа сүүлийн жилүүдэд олон талт хэлбэрээр өргөжиж байгаад санал нэгдэхийн зэрэгцээ ес дэх удаагийн парламентаас дэвшүүлж буй эрх зүйн шинэчлэл, ирэх дөрвөн жилийн стратеги зорилтын хүрээнд санал солилцов... https://www.parliament.mn/nn/75714/
2025.09.23. Төсвийн байнгын хорооноос “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус салбарт, Улсын Их Хуралд өргөн барьсан урсгал төсвийн өөрчлөлтөөр “Хөх сувд”арга хэмжээний зардал нэмэгдсэн бол орон тооны бууралтаар цалингийн сан, мөн тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж, аялал жуулчлалын салбарт төрөөс олгох татаас, залуучуудын салбарын төсөв, бодлогын арга хэмжээний зардлууд буурсан байна... https://www.parliament.mn/nn/75717/
2025.09.23. Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэг “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүд” сэдвээр үргэлжиллээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 27.6 хувь буюу 902 тэрбум төгрөгийг зам тээвэр, 13.7 хувь буюу 448 тэрбум төгрөгийг боловсрол, 9.8 хувь буюу 322 тэрбум төгрөгийг эрчим хүч, 6.5 хувь буюу 211 тэрбум төгрөгийг эрүүл мэнд, 5.2 хувь буюу 669 тэрбум төгрөгийг соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна... https://www.parliament.mn/nn/75718/
2025.09.23. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг болон Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/75720/
2025.09.24. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, 2026 оны улсын төсвийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ... https://www.parliament.mn/nn/75728/
2025.09.24. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Николь Хогг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Талууд эрүү шүүлтээс ангид байх хүний эрхийг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/75731/
2025.09.24. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн, дэмжлээ... https://www.parliament.mn/nn/75732/
2025.09.24. Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо хуралдаж, Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсов... https://www.parliament.mn/nn/75729/
2025.09.24. Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлтэй холбогдуулан зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэг “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл” сэдвээр боллоо. Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд тус салбараас улсын төсөвт нийт 9.3 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 4.1 их наяд төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс, 3.2 их наяд төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бүрдүүлэхээр тусгасан байна... https://www.parliament.mn/nn/75733/
2025.09.25. УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны дэг болон ажлын хэсгийн зорилго, зорилт, үйл ажиллагааны чиглэл, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг хэрхэн оновчлох тухай асуудлаар санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/75739/
2025.09.25. Төсвийн байнгын хороо хуралдаж, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” байнгын хорооны тогтоолын төслийг батлав. Иргэн Э.Батбаярын гаргасан Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлахтай холбоотой өргөдлийг судлан үзэж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байнгын хорооноос байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолыг ийнхүү батлав... https://www.parliament.mn/nn/75736/
2025.09.25. Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагын Хөгжлийн санаачилгын орлогч захирал хатагтай Арчана Ширсат тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав... https://www.parliament.mn/nn/75740/
2025.09.25. Төсвийн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос хамтран зохион байгуулж буй хэлэлцүүлэг “Боловсролын салбарын 2026 оны төсөв” сэдвээр боллоо... https://www.parliament.mn/nn/75742/
2025.09.25. Улсын Их Хурлын Тамгын газар Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын Парламентын хяналт шалгалт, үнэлгээ, мониторингийн чиглэлээр туршлага солилцох уулзалт боллоо. Энэхүү арга хэмжээ нь парламентын хяналт шалгалт, үнэлгээ мониторингийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хяналт үнэлгээний шинэ тогтолцоонд шилжих, шинэ хуулийг амьдралд үр дүнтэй хэрэгжүүлж, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврыг үнэлэх байнгын тогтолцоо бүрдүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэжил нэгтнүүдийн сайн туршлагыг хуваалцах, чиглэлээр хоёр орны Тамгын газрын хамтын ажиллагааны хүрээнд бий болсон “Мэдлэг, туршлагын сан” үүсгэсэн чухал хамтын ажиллагаа арга хэмжээ байлаа хэмээн УИХ-ын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын холбогдох удирдлагууд онцоллоо... https://www.parliament.mn/nn/75744/
2025.09.26. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэж, Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа... https://www.parliament.mn/nn/75745/
2025.09.26. Олон улсын ахмадын өдрийг угтан Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд парламент, түүний Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллан өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ... https://www.parliament.mn/nn/75748/
2025.09.26. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлж, Улс төрийн намын тухай хуулийн 26.7, 27.8, 35.4 дэх намын үйл ажиллагааг санхүүгийн хувьд хязгаарлаж буй заалтуудад өөрчлөлт оруулж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох, эс оролцох эрхийг хангах зорилгоор хуулийн төсөл боловсруулснаа танилцуулав... https://www.parliament.mn/nn/75750/
2025.09.26. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын асуулгын цагаар үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайдад төсөв, эдийн засаг, нийгмийн асуудал болон бусад асуудлаар асуулт тавьж, хариулт авлаа... https://www.parliament.mn/nn/75752/
ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР