Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2025.09.29-10.05)


2025.09.29. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг байгуулав. Үргэлжлүүлэн “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа... https://www.parliament.mn/nn/75757/, https://www.parliament.mn/nn/75759/

 



2025.09.29. Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн талаарх зургаа дахь хэлэлцүүлгээ Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран зохион байгуулав. Энэ удаагийн хэлэлцүүлэг  “Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсөв” сэдвийн хүрээнд  боллоо... https://www.parliament.mn/nn/75763/

 



2025.09.29. Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, Төлөөлөгчдийн тэргүүн Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчилж, хоёр улсын парламент хоорондын харилцааны шугмаар уулзалтууд хийлээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/75764/, https://www.parliament.mn/nn/75765/, https://www.parliament.mn/nn/75771/, https://www.parliament.mn/nn/75773/, https://www.parliament.mn/nn/75775/, https://www.parliament.mn/nn/75779/

 



2025.09.29. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөв. Мөн, Азийн хөгжлийн банктай байгуулах Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. https://www.parliament.mn/nn/75762/

 



2025.09.29. Эдийн засгийн байнгын хорооны байгуулсан ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг анхны хуралдаанаа хийж, хуралдаанаар Монголбанк, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын болон Сангийн яам, Монголын Ипотекийн корпорацийн орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийслэл хот болон орон нутагт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, санхүүжилтийн тогтолцоо, орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг сонсов... https://www.parliament.mn/nn/75766/

 



2025.09.29. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2025 оны  09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж, Монгол, Лаосын парламентын бүлгүүд хоёр орны хууль тогтоох түвшин дэх харилцаа, хамтын ажиллагааг хадгалж, өргөжүүлэхээ илэрхийлэв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Нгуен Дуан Тань-ыг хүлээн авч уулзлаа...  https://www.parliament.mn/nn/75769/, https://www.parliament.mn/nn/75770/, https://www.parliament.mn/nn/75774/

 



2025.09.30. Хүний эрхийн дэд хороо хуралдаж, Улсын Их Хурлын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулагдсан “Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсов... https://www.parliament.mn/nn/75772/

 



2025.09.30. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.  Мөн ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа... https://www.parliament.mn/nn/75777/

 



2025.09.30. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/75776/

 



2025.09.30. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүлж, цахим шилжилт, олон улсын худалдаа, харилцаанд гарч буй өөрчлөлт, түүний нөлөөгөөр олон улсын мөнгө, санхүүгийн тогтолцооны хувьсан өөрчлөгдөж буй орчинд макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжсэн мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлнэ гэв... https://www.parliament.mn/nn/75778/

 



2025.09.30. Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/75780/

 



2025.09.30. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ… https://www.parliament.mn/nn/75781/

 



2025.10.01. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Төлөөлөгчид УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж  болон Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа тэргүүтэй бүлгийн гишүүд хүлээн авч уулзав...  https://www.parliament.mn/nn/75782/, https://www.parliament.mn/nn/75784/, https://www.parliament.mn/nn/75786/

 



2025.10.01. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Мөн хуралдаанаарМонгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав... https://www.parliament.mn/nn/75787/

 



2025.10.01. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, хуралдаанаар “Зүрх судасны үндэсний төв” байгуулахтай холбоотой Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив... https://www.parliament.mn/nn/75788/

 



2025.10.01. Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо хуралдаж, “Онтрэ” ХХК-тай хэлэлцээ хийх, Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хэлэлцээ хийх ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсов... https://www.parliament.mn/nn/75785/

 



2025.10.01. Улсын Их Хурлын гишүүд “Нээлттэй парламент: Эксперт”- 2025 хөтөлбөрт хамрагдаж буй ахмадуудтай уулзлаа. Уулзалтаар, Ахмад насны тухай хуулийн хэрэгжилт, хөдөлмөр эрхлэлт, ахмад настанд үзүүлэх нийгмийн халамж, эрүүл мэнд, сэтгэл зүйн үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмж болон тулгамдаж буй асуудлаар, бодлогын шийдлийн талаар санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/75789/

 



2025.10.01. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой хуулийн биелэлтийг хянан шалгах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах эсэх талаар хэлэлцээд Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав... https://www.parliament.mn/nn/75790/

 



2025.10.02. "Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрт оролцогчдын бүртгэл эхэллээ. хөтөлбөрийг "Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба Өсвөр үе" буюу "WASH AND TEENS" сэдвийн хүрээнд зохион байгуулна. "Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23:00 цагаас өмнө бүртгүүлнэ үү... https://www.parliament.mn/nn/75792/

 



2025.10.02. Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. Дараа нь Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв...  https://www.parliament.mn/nn/75793/

 



2025.10.02. Өргөдлийн байнгын хорооны байгуулсан Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар Ахмадын зөвлөл болон нэр бүхий ахмад настнуудаас ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эдийн засаг, хөгжлийн, Сангийн яамд, Монголбанк болон холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан өргөдөл гаргасан ахмад настнуудын төлөөлөлтэй уулзаж, чиглэл өглөө... https://www.parliament.mn/nn/75795/

 

 

ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл