2025.10.07. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв. Эхлээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, үргэлжлүүлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Мөн Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/75809/, https://www.parliament.mn/nn/75814/
2025.10.07. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/75813/
2025.10.07. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Мандхай нарын 50 гаруй гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавив... https://www.parliament.mn/nn/75812/
2025.10.07. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, үргэлжлүүлэн Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатарыг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад нэр дэвшүүлсэн талаарх албан бичиг ирүүлснийг Байнгын хорооны дарга уншиж танилцуулав... https://www.parliament.mn/nn/75815/
2025.10.08. Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан дэлхийн 171 улсаас 110 улс цус сэлбэлтийн аюулгүй байдал, чанарыг зохицуулсан бие даасан тусгай хуультай байгааг дурдаж, Монгол Улсын цус сэлбэлтийн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудлын талаар товч танилцуулав... https://www.parliament.mn/nn/75818/
2025.10.08. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа... https://www.parliament.mn/nn/75819/
2025.10.08. Төсвийн байнгын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран хуралдаж, Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн, дэмжлээ... https://www.parliament.mn/nn/75820/
2025.10.08. “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” /Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах тухай/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, хуулийн төслийг тал бүрээс нь хэлэлцэх зорилгоор холбогдох төрийн байгууллага, нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, скүүтер түрээсийн үйлчилгээ эрхлэгчид, мэргэжлийн хүмүүс, иргэдийн төлөөлөл зэрэг олон талын төлөөллөөс бүрдсэн Дэд ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэлээ... https://www.parliament.mn/nn/75821/
2025.10.08. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Усны нөөцийг хамгаалах, цөлжилтийг бууруулах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, усны нөөцийн хамгаалалт, хяналт мониторингийн үйл ажиллагаанд шаардагдах төсвийн хэрэгцээг үнэлэх, цөлжилтийг бууруулах, хөрс хамгаалах арга хэмжээнд шаардлагатай хөрөнгө оруулалтын цар хүрээг тодорхойлох, бэлчээр хамгаалал, нөхөн сэргээлтэд шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтын хүрээг оновчлох талаар хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/75822/
2025.10.09. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 39 дугаарын тойм хэвлэгдлээ. Шинэ дугаарт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн тухай”, “Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолууд болон “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой... https://www.parliament.mn/nn/75836/
2025.10.09. Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/75826/
2025.10.09. Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв... https://www.parliament.mn/nn/75828/
2025.10.10. Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Феррер Родригесийг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/75835/
2025.10.10. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж, ажлын цаг дууссан тул Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдааныг түр завсарлуулж, ирэх долоо хоногийн даваа гарагт үргэлжлүүлэхээр болсныг мэдэгдлээ... https://www.parliament.mn/nn/75840/
ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР