Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2025.10.13-19)


2025.10.13. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтловад бараалхаж, энэ хүрээнд талууд байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр болон мазаалай баавгай, хавтгай зэрэг нэн ховор ан амьтдыг судлах, хамгаалах, эргэн нутагшуулах чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/75856/

 



2025.10.13. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 40 дэх дугаарт “Хуулийн төсөл буцаах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоол, “Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, төвийн дүрмийг батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна... https://www.parliament.mn/nn/75875/

 



2025.10.14. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ... https://www.parliament.mn/nn/75877/

 



2025.10.14. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүдээс Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгуудын хариуг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/75878/

 



2025.10.15. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгууллаа... https://www.parliament.mn/nn/75892/

 



2025.10.15. Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо хуралдаж, Хянан шалгах түр хорооны шинжээчийг томилох тухай асуудлыг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/75894/

 



2025.10.16. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж, шийдвэрлэлээ... https://www.parliament.mn/nn/75896/

 



2025.10.16. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын гаргасан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/75897/

 



2025.10.16. Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Ийтка Сейтловатай уулзаж, талууд хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, хэрэгжилтийн талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/75898/

 



2025.10.16. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ... https://www.parliament.mn/nn/75899/

 



2025.10.17. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа... https://www.parliament.mn/nn/75903/

 



2025.10.17. “Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой дэд ажлын хэсэг анхны уулзалтаа хийж, холбогдох хуулийн хэрэгжилтэд судалгаа, дүгнэлт хийх тухай ажлын хэсгийн дэлгэрэнгүй төлөвлөгөөг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/75904/

 



2025.10.17. Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв... https://www.parliament.mn/nn/75907/

 



2025.10.17. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг бүрэн эхээрээ... https://www.parliament.mn/nn/75906/

 



2025.10.17. Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Ийтка Сейтловатай уулзаж, хөдөлмөр зуучлал, тээвэр логистик, үйлдвэр, тоног, төхөөрөмж, бохир ус, хог хаягдал, цэвэршүүлэх технологийн талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/75909/

 

ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл