2025.10.20. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан Нийгмийн сэтгэл зүй, хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйлийн талаарх судалгааны үр дүнг танилцуулах уулзалт-хэлэлцүүлгийн үеэр сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг хөндлөө... https://www.parliament.mn/nn/75917/
2025.10.21. Өргөдлийн байнгын хороо хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэн дэмжээд, санал дүгнэлтийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хороонд уламжлах нь зүйтэй гэж үзлээ... https://www.parliament.mn/nn/75921/
2025.10.21. Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа... https://www.parliament.mn/nn/75923/
2025.10.21. Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хороо хамтран хуралдаж, иргэн Батсайханы Номингоос нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn системээр ирүүлсэн эмч, багш нарын цалинг нэмэх тухай асуудлаар ажлын хэсэг байгуулах, мөн ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтүүдийг хэлэлцээд, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт шилжүүлэн шийдвэрлүүлэхээр санал хураалт явуулж, дэмжлээ... https://www.parliament.mn/nn/75925/
2025.10.21. Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 болон 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн явцын мэдээллийг сонсов... https://www.parliament.mn/nn/75922/
2025.10.21. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, ажлын хэсэг байгууллаа... https://www.parliament.mn/nn/75929/
2025.10.22. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, гишүүд Техник технологийн политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын нөхцөл байдал, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/75931/
2025.10.22. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/75932/
2025.10.22. Өргөдлийн байнгын хороо хуралдаанаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/75960/
2025.10.23. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/75961/
2025.10.23. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 47 саналаар санал хураалт явуулав... https://www.parliament.mn/nn/75964/
2025.10.23. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа... https://www.parliament.mn/nn/75963/
2025.10.23. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэж, үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав... https://www.parliament.mn/nn/75959/
2025.10.24. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Төсвийн төсөлд туссан тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд удирдах албан тушаалтны орон тоог бууруулж, төрийн албан хаагчдын нийт орон тооны тэлэлтийг хязгаарлахын зэрэгцээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төсвийн байгууллагын үр ашиггүй зардлыг бууруулан, хэмнэгдсэн хөрөнгийг нийгмийн салбарт зарцуулахаар тусгажээ... https://www.parliament.mn/nn/75975/
2025.10.24. Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/75973/
2025.10.24. Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонсож, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр тангараг өргөлөө. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Мөн, Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг хэлэлцэх үеэр хүний эрх, эрх чөлөө болон тэгш байдал, хуулийн ялгаваргүй, хэлбэрэлтгүй үйлчлэхтэй холбоотой чухал асуудлыг хөндөж буй тул гэсэн үндэслэлээр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг ажлын гурван хоногийн завсарлага авлаа... https://www.parliament.mn/nn/75976/
2025.10.25. “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нээлт боллоо. “Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе” сэдвийн хүрээнд зохион байгуулах “Өсвөрийн Парламент-2025″ хөтөлбөрт оролцохоор 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас нийт 354 гаруй хүүхэд бүртгүүлснээс 126 сурагч шалгарчээ... https://www.parliament.mn/nn/75977/
ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ГАЗАР
Мон
English