2025.10.27. Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Н.Алтаншагай бүлгийн гишүүдийн хамт ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дэд дарга, Тобиас Винклертэй уулзлаа. Уулзалтаар хоёр орны парламент хоорондын харилцааны талаар төвлөрч ярилцлаа... https://www.parliament.mn/nn/75983/
2025.10.28. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Тус тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгууллаа... https://www.parliament.mn/nn/75988/
2025.10.28. Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар бүлгийн гишүүдийн хамт Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянактай уулзаж, боловсрол, соёл, эрүүл мэнд, эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцов... https://www.parliament.mn/nn/75990/
2025.10.28. Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак тэргүүтэй төлөөлөгчид Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид бараалхаж, талууд парламентын бүлгүүдийн хамтын ажиллагаа нь хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэж, цаашид бодит үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/75992/
2025.10.29. Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ... https://www.parliament.mn/nn/75993/
2025.10.29. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг сонгож, үргэлжлүүлэн Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/75994/
2025.10.30. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/75997/
2025.10.30. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийтийн өргөдөл, гомдлын цахим систем https://petition.parliament.mn-д иргэдээс гаргасан нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа... https://www.parliament.mn/nn/75996/
2025.10.30. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өргөн мэдүүлэв... https://www.parliament.mn/nn/75998/
2025.10.30. Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхбаясгалан нар Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Нарийн бичгийн газрын Тамгын газрын дарга Ражеб Булхаруф тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/75999/
2025.10.30. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны Улсын Их Хурлын асуулгын цагаар дундаж давхаргыг хамгаалах, тэлэх тухай асуудлаар мэтгэлцэв. Мөн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс “Бүлгийн даргыг сонгосон” тухай албан бичиг ирүүлснийг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж уншиж танилцууллаа... https://www.parliament.mn/nn/76004/
ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ГАЗАР
Мон
English