Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 41 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчийн хувцас, хэрэглэлийн норм батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолын хавсралтаар “Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчийн хувцас, хэрэглэлийн норм”-ыг шинэчлэн баталжээ.

Цэргийн алба хаагчийн хувцас, хэрэглэлийг худалдан авахад шаардагдах зардлыг дүрэмт хувцасны нөөц, эдэлгээний хугацааг харгалзан жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтод үүрэг болгосон байна.

Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 215 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл