“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Д.Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Улсын Их Хурлын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Улсын Их Хурлын даргын албан үүргийг хэрэгжүүлж байхыг Улсын Их Хурлын дэд дарга Хүрэлбаатарын Булгантуяад даалгажээ.
Мөн тус дугаарт “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн үйл ажиллагааны журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг тус тус баталжээ. “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн үйл ажиллагааны журам”-аар Газрын тухай хуулийн 24.6-д заасан Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна. Харин “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-аар аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал, хууль тогтоомжоор эрх олгогдсон байгууллага нь Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох, түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Мон
English