Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2025.11.03-09)


2025.11.03. Өргөдлийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хамтран хуралдаж, иргэн Ц.Батболдын гаргасан Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийн “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно." гэсэн заалтыг хүчингүй болгох тухай нийтийн өргөдлийг хэлэлцээд, ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав... https://www.parliament.mn/nn/76013/




2025.11.03. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/76017/




2025.11.04. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/76018/




2025.11.04. Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны хуралдаанаар “Нотлох баримт гаргуулах тухай” хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа... https://www.parliament.mn/nn/76016/




2025.11.04. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдын Эрүүл мэндийн сайдад тавьсан, монгол хүн Үндсэн хуулиар баталгаажуулсан амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, мөн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхээ бүрэн баталгаатай эдэлж чадахгүй байна гэж үзэн, энэ талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар асуулгын хариуг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/76023/




2025.11.05. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв... https://www.parliament.mn/nn/76024/




2025.11.05. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн тухай хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/76025/




2025.11.05. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв... https://www.parliament.mn/nn/76026/




2025.11.05. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн талаар хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/76028/05 үдээс




2025.11.05. Улсын Их Хурлын чуулганы  нэгдсэн хуралдаанаар Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа... https://www.parliament.mn/nn/76029/




2025.11.05. Эдийн засгийн  байнгын хорооны хуралдаанаар  Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив... https://www.parliament.mn/nn/76031/




2025.11.05. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв... https://www.parliament.mn/nn/76032/




2025.11.06. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв... https://www.parliament.mn/nn/76036/




2025.11.06. Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар Төрийн ордны гадаа жагсаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал, бодлыг нь сонслоо... https://www.parliament.mn/nn/76041/




2025.11.07. Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ... https://www.parliament.mn/nn/76043/ 




2025.11.07. Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа... https://www.parliament.mn/nn/76045/


ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ГАЗАР

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл