2025.11.10. Ёс зүйн дэд хороо хуралдаж ёс зүйн хариуцлага ногдуулах тухай асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн гаргасан УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн гаргасан үйлдэл нь ёс зүй зөрчсөн талаарх гомдлыг хэлэлцээд, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас уучлал хүсч байгаагаа албан бичгээр явуулахаар тогтов... https://www.parliament.mn/nn/76055/
2025.11.10. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийж, ажлын хэсэг болон чуулганы нэгдсэн хуралдаанаас чиглэл өгч буцаасан тодорхой асуудлын хүрээнд гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав... https://www.parliament.mn/nn/76058/
2025.11.10. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа “ЖАЙКА”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Араи Рина, зөвлөх Кумико Нишимура нартай уулзаж, асрахуйн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ... https://www.parliament.mn/nn/76059/
2025.11.10. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулснаар төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв... https://www.parliament.mn/nn/76060/
2025.11.11. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа... https://www.parliament.mn/nn/76072/
2025.11.11. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв... Мөн хуралдаанаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/76077/
2025.11.11. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв... https://www.parliament.mn/nn/76076/
2025.11.11. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/76078/
2025.11.11. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/76074/
2025.11.11. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайлан болон Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/76081/
2025.11.12. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, нийгмийн эрүүл мэнд, тусгай мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа... https://www.parliament.mn/nn/76084/
2025.11.12. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Киргизийн парламентын бүлгийн дарга Б.Бейсен Бүгд Найрамдах Киргиз Улсын Тооцооны танхимын дарга Алмазбек Акматов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/76083/
2025.11.12. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Стандарт, хэмжил зүйн газарт ажиллаж, стандарт, хэмжил зүйн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ярилцлаа... https://www.parliament.mn/nn/76091/
2025.11.12. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ... https://www.parliament.mn/nn/76087/
2025.11.12. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, үргэлжлүүлэн төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/76088/
2025.11.12. Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо хуралдаж, Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлов... https://www.parliament.mn/nn/76092/
2025.11.12. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудыг эцэслэн баталлаа. Эцэслэн батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.3 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцээд, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдаагүйд тооцов... https://www.parliament.mn/nn/76093/
2025.11.12. Б.Пүрэвдорж: 2026 оны төсөв нэг намын биш харин Монгол Улсын төсөв боллоо... Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулиудыг баталсантай холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржийн хэлсэн үг бүрэн эхээрээ... https://www.parliament.mn/nn/76095/
2025.11.12. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцээд, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо... https://www.parliament.mn/nn/76096/
2025.11.12. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах, сонгох тухай асуудлуудыг дараалан хэлэлцэж шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгож, Х.Ганхуяг Шадар сайдаар томилогдов... https://www.parliament.mn/nn/76097/
2025.11.12. Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор “Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал”-ын 12 дахь удаагийн шалгаруулалтыг зохион байгуулахаар бэлтгэж, “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ... https://www.parliament.mn/nn/76049/
2025.11.13. Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа тэргүүтэй тус байнгын хорооны гишүүд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег урьж уулзлаа... https://www.parliament.mn/nn/76101/
2025.11.13. Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хорооны дарга, гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Сонсголд 300 гэрч дууджээ... https://www.parliament.mn/nn/76099/
2025.11.13. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ярилцлага зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/76102/
2025.11.13. Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/76103/, https://www.parliament.mn/nn/76105/
2025.11.14. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд тооцон анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа... https://www.parliament.mn/nn/76109/
2025.11.14. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын 33 гишүүн Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/76112/
2025.11.14. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/76114/
ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ГАЗАР
Мон
English