2025.11.19. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, мал, амьтны тэжээлийн хангамж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгохоор тогтоолын төсөлд тусгасан байна... https://www.parliament.mn/nn/76125/
2025.11.19. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Мөн, хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргалаа... https://www.parliament.mn/nn/76127/
2025.11.19. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, үргэлжлүүлэн “Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 01 дүгээр тогтоолтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа... https://www.parliament.mn/nn/76126/
2025.11.19. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/76128/
2025.11.19. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/76130/
2025.11.19. Өргөдлийн байнгын хороо хуралдаж, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/76129/
2025.11.20. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж буй асуудлыг танилцуулсны дараа Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс завсарлага авч, үргэлжлүүлэн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын даргаар Н.Учралыг сонголоо... https://www.parliament.mn/nn/76133/, https://www.parliament.mn/nn/76138/
2025.11.20. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/76140/
2025.11.20. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/76134/
2025.11.20. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хороо хамтарсан хуралдаанаар “Халзан бүрэгтэй”-н орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдвээр зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын тайланг сонслоо. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/76132/, https://www.parliament.mn/nn/76135/
2025.11.20. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Соёл, спорт, залуучуудын дэд хороо хамтран хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын эрх, боломж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар “Гэрээсээ гарцгаая-Оюутан” хэлэлцүүлгийг зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/76139/
2025.11.21. Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”- тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ... https://www.parliament.mn/nn/76142/
ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ГАЗАР
Мон
English