Монгол Улсад шүүхийн бус журмаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эвлэрүүлэн зуучлах төрийн бус байгууллагын үйл ажиллагааны талаар нарийвчилсан зохицуулалтыг бий болгох, институцийн бүтэц болон практик хэрэглээг сайжруулах, тэр дундаа эдийн засаг, бизнесийн салбарын хөгжилд нийцүүлэн арилжааны маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх хэрэгцээ шаардлага, хувийн эвлэрүүлэн зуучлалын шинэчлэлийн арга замын талаар Улсын Их Хурлын гишүүд, холбогдох албаны хүмүүс, иргэдэд мэдээлэл хүргэх, санал солилцох хэлэлцүүлгийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний Даваа гарагт 13:30-17:30 цагийн хооронд Төрийн ордонд зохион байгуулна.
Бүртгэл: Хэлэлцүүлэгт оролцох иргэд постер дээрх QR кодыг уншуулан бүртгүүлнэ үү. Бүртгэл 2025 оны 11 дүгээр сарын 30-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Лавлах утас: 51-262727
“Эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт олон улсын онол, практикийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Шүүхийн академи, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчидын Танхим, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Олон Улсын Арбитр, Монголын банкны холбоо, Банк бус санхүүгийн байгууллагын холбоо, хуулийн сургуулийн эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн төлөөлөл оролцоно.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогч, ажиглагчийн тоо танхимын багтаамжаас шалтгаалан хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулна.
Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу сонсголд оролцогчдыг иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.
АЖЛЫН АЛБА
Мон
English