Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2025.11.24-30)


2025.11.24. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны хуралдаанаар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ийн болгон зарласантай холбогдуулан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Манай улсад төрөл бүрийн сургалтын төвүүд нийт 1246 байгааг мэдээллийн нэгдсэн системд бүртгэжээ. Цаашид мэргэжлийн сургалтын үйл ажиллагааны бодлого, зохицуулалтыг оновчтой болгох шаардлага байгааг Дэд хорооны дарга тэмдэглэв... https://www.parliament.mn/nn/76148/

 



2025.11.26. Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Баян-Өлгий аймгийн Цагаан нуур, Ховд аймгийн Ярант, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцсуурь, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор улаанбуудайн гурил, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийг импортлох боломжоор хангаж, гаалийн албан татвараас чөлөөлж, иргэдэд бодитой дэмжлэг үзүүлэх хүрээнд тогтоолын төслийг боловсруулсан байна... https://www.parliament.mn/nn/76153/

 



2025.11.25. Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ... https://www.parliament.mn/nn/76155/

 



2025.11.25. Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Мексикийн парламентын бүлгийн гишүүн А.Ундраа Мексикийн Нэгдсэн Улсын Конгрессын депутат, Мексик-Монголын парламентын бүлгийн ерөнхийлөгч Татьяна Тонантзин П.Анжелес Моренотой цахим уулзалт хийхдээ Монгол Улс “Гуравдагч хөршийн бодлого”-ын хүрээнд Латин Америкийн улс орнуудтай, түүний дотор Мексикийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлов... https://www.parliament.mn/nn/76156/

 



2025.11.25. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн хэрэгжилт хангалтгүй, хамгаалах байрны хүрэлцээ санхүүжилт дутмаг, урьдчилан сэргийлэх ажлыг бүх нийтээрээ анхаарах зайлшгүй шаардлагатай байгааг онцлон дурдлаа... https://www.parliament.mn/nn/76162/

 



2025.11.25. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэв... https://www.parliament.mn/nn/76161/

 



2025.11.25. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг  хэлэлцэж батлав... https://www.parliament.mn/nn/76159/

 



2025.11.25. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 78 гишүүн өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/76168/

 





2025.11.26. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжиж, Эдийн засгийн байнгын хороонд хуваарилав. Үргэлжлүүлэн Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсов. Ерөнхий сайд онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Энхбаярыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилохоор шийдвэрлэснээ танилцуулсан бол Улсын Их Хурлын гишүүн Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох саналаа мөн танилцуулснаар Засгийн газрын гишүүний тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо... https://www.parliament.mn/nn/76169/

 



2025.11.26. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав. Үргэлжлүүлэн Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоов. Мөн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/76170/

 



2025.11.26. Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв... https://www.parliament.mn/nn/76160/

 



2025.11.26. Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан Төрийн далбааг төв талбайд мандуулах ёслолыг зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/76171/

 



2025.11.26. Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулан, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны түүхт 101 жилийн ойд зориулсан үндэсний хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо... https://www.parliament.mn/nn/76172/

 



2025.11.27. Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Үндэсний баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн ч энэ нь олон улсын допингийн стандарттай нийцэхгүй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр ирээд хүчингүй болох тохиолдол гарч буйг дурдаж, улсын цолыг шинжилгээний хариу ирсний дараа олгодог байхаар төсөлд тусгажээ... https://www.parliament.mn/nn/76174/

 



2025.11.27. Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/76180/


 


2025.11.27. Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Үргэлжлүүлэн, Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ... https://www.parliament.mn/nn/76182/

 



2025.11.27.  Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/76183/

 



2025.11.28.  Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Лувсандоржийн Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Улсын Их Хурлын дарга Н.Учралын зүгээс Л.Өлзийсайханыг хууль зүйн өндөр мэргэшил, төрийн албаны удирдах ажлын туршлагад үндэслэн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох нь зүйтэй гэж үзсэн талаараа энэ үеэр танилцууллаа... https://www.parliament.mn/nn/76186/

 



2025.11.28.  Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томилуулахаар санал оруулж буйгаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулав... https://www.parliament.mn/nn/76187/

 



2025.11.28.  Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс Лувсандоржийн Өлзийсайханыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, дэмжив. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Л.Өлзийсайханыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулахаар санал болгож буйгаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулав. Ххэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авлаа. Үргэлжлүүлэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв... https://www.parliament.mn/nn/76188/

 



2025.11.28. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/76192/

 



2025.11.28.  Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/76193/




2025.11.28.  Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын асуулгын цагаар эхэлж, Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авлаа. Үргэлжлүүлэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн төслийг хэлэлцэн, баталлаа. Энэ өдрийн хуралдаанаар мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилж, чөлөөлөв. Хуралдааны төгсгөлд Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/76195/

 



2025.11.28. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Барсүрэнгийн Баасандоржийг чөлөөлж, Хууль зүйн ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Лувсандоржийн Өлзийсайханыг томилсон. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан үүрэгт ажлаа хүлээн авлаа... https://www.parliament.mn/nn/76194/

 

ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ГАЗАР

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл