Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.03) хуралдаан 16 цаг 02 минутад гишүүдийн 51.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжээгүй юм. Үргэлжлүүлэн Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 5 нь дэмжив. Иймд дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн энэ шийдвэрийг Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Мон
English