2025.12.01. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар албаны хүмүүсийн хамт ХБНГУ-д ажлын айлчлал хийв. Бавари муж улсын Вюрцбург хотын давж заалдах шатны шүүх болон Мюнхен дахь Бавари муж улсын парламентад ажиллахдаа шүүхийн цахимжилт, парламентын хуулийн төслийн хэлэлцүүлгийн талаар судалсан... https://www.parliament.mn/nn/76200/
2025.12.01. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны №47 дахь дугаар хэвлэгдлээ. Тус дугаарт “Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоол, “Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам” зэрэг хууль, тогтоолыг нийтэлжээ... https://www.parliament.mn/nn/76234/
2025.12.02. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж үзэж, тус хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хуралдаж, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөний төслийг хэлэлцээд, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл, өвчинд өртөх магадлал, хүнсний хүртээмж, шимт байдлыг үнэлэх, эрүүл мэндийн боловсролын түвшинг тодорхойлох, бодлогын шинэчлэл, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхээр шийдвэрлэв... https://www.parliament.mn/nn/76208/
2025.12.02. Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын Монголбанкны ерөнхийлөгчид тавьсан тэтгэврийн зээлийн асуудлаарх асуулгын хариуг хэлэлцээд тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг судлах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэлээр ахлуулан байгуулав... https://www.parliament.mn/nn/76211/
2025.12.02. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн, шийдвэрлэв. Тухайлбал, Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судлах, нэг шүүхэд гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг (гэрлэлт цуцлалт, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг) хамтад нь шийдвэрлэх, хүүхдийн эрхийг хамгаалахыг нөхцөл бүрдүүлэх зэрэг зохицуулалт тусгажээ... https://www.parliament.mn/nn/76209/
2025.12.02. Өргөдлийн байнгын хорооноос “Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Улсын Их Хурлын гишүүн, нийтийн өргөдлийн цахим системээр дамжуулан өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах үйл ажиллагааг зохион байгуулах журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Золжаргал “Нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын төслийг танилцуулж, оролцогчид журмын төслийг заалт бүрээр хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/76212/
2025.12.03. Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулганаар “Саадгүй байдал, хүртээмжийн тухай” хуулийн төслийг хэлэлцүүлэн, батлуулахаар зорьж буйгаа илэрхийлж, хууль батлагдсанаар хүний эрх, тэгш оролцоо, хүртээмжийн үндсэн зарчим бодит амьдралд хэрэгжих, төр, хувийн хэвшил, иргэн бүгд баримтлах тогтвортой стандарт бий болохыг онцоллоо ... https://www.parliament.mn/nn/76213/
2025.12.03. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, хэлэлцэхийг дэмжсэн шийдвэр гаргаж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов... https://www.parliament.mn/nn/76217/
2025.12.03. Хууль зүйн байнгын хорооноос Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуулийн төсөлд “Худал мэдээлэл тараах тухай асуудал дээр хуулийн этгээд гэсэн ойлголтод төрийн байгууллагыг оруулахгүй гэж заагласан нь оновчтой болсон. Төрийн нэр хүндийг хамгаалах нэрийдлээр иргэнийхээ үг хэлэх эрх чөлөөнд халдаж болохгүй. Хуулийн нэг үг, өгүүлбэр өөрчлөгдөхөд л төр, иргэний, нийгмийн асуудал үндэс сууриараа хөндөгддөг” гэв. Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин санаачилж, өргөн мэдүүлсэн... https://www.parliament.mn/nn/76215/
2025.12.03. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр буюу 12 дугаар сарын 03-ны өдөр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооноос “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай Конвенцыг хэрэгжүүлэх оролцооны арга замуудыг бэхжүүлэх нь” сэдэвт бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/76216/
2025.12.03. Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээндээ, нийгмийн хөгжлийн орчин цагийн хэрэгцээ нь хувь хүний эрхийг хүндэтгэх, ялангуяа хүнийг аливаа хэлбэрээр алагчлан үзэх, түүний дотор хүйсээр алагчлах явдлыг арилгах буюу эрэгтэй, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш эрх, тэгш байдлыг тогтооход чиглэгдэх шаардлагатайг тэмдэглэв... https://www.parliament.mn/nn/76226/
2025.12.03. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Төсвийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг Байнгын хорооны гишүүд дэмжлээ... https://www.parliament.mn/nn/76223/
2025.12.03. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав... https://www.parliament.mn/nn/76222/
2025.12.04. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга А.Ундраа тэргүүтэй гишүүд Итали улсын Ром хотноо Монгол-Италийн парламентын бүлгийн хуралд оролцож, стратегийн түншлэлийн хүрээнд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ түвшинд хүргэх асуудлаар санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/76219/
2025.12.04. Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөлд улаанбуудай, хөх тарианы гурилын татварт өөрчлөлт оруулах тухай асуудлыг тусгасан юм... https://www.parliament.mn/nn/76220/
2025.12.04. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2024 оны 80, 82, 86, 87, 89, 94, 95, 98, 104, 107, 110, 111, 113, 115, 173, 292 болон 2025 оны 254, 289, 321 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгосныг мэдэгдлээ... .
2025.12.04. Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Гишүүд мал аж ахуйн салбар нь Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур учир эдийн засагжуулах шаардлагатайг тэмдэглэлээ. Мөн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлэв... https://www.parliament.mn/nn/76225/
2025.12.04. Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/76228/
2025.12.05. Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Мөн Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. Үргэлжлүүлэн, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцээд, “Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолж баталж, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарыг Төсвийн байнгын хорооны даргаар сонголоо... https://www.parliament.mn/nn/76231/
2025.12.05. Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монголбанкны удирдлага болон Хаан банк, Төрийн банк зэрэг арилжааны банкуудын төлөөлөлтэй тэтгэврийн зээлийн талаар уулзалт хийлээ. Улсын Их Хурлын дарга Н.Учрал, тэтгэврийн зээл авсан ахмадууд тэтгэврийн орлогынхоо 82.6 хувийг зээлийн төлбөрт суутгуулан, үлдсэн 17 хувийн орлогоо хүнс, эм тариа, бусад хэрэгцээгээ хангахад зарцуулж буй тооцооллыг танилцуулаад, тэтгэврийн зээлийн хүүг тогтоохдоо зээлийн эрсдэлийн нэмэгдлийг бодитоор тооцож, эрсдэл багатай зээлийн бүтээгдэхүүнээр тогтоон суурь хүүгийн түвшний орчимд зээл олгох боломж бий эсэхийг лавласан.
Энэ уулзалтаар тэтгэврийн зээлийн хугацааг сунгах замаар сар бүрийн зээлийн төлбөрийг бууруулах боломжийг судлах талаар санал солилцож, ойрын хугацаанд шийдэл боловсруулан, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг шийдвэрлэхээр боллоо...
ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ГАЗАР
Мон
English