“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай”, “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолууд болон “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай”, “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн Нанзадын Наранбаатарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Жигжидийн Батжаргал, Гонгорын Дамдинням, Загджавын Мэндсайхан нарыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Хассуурийн Ганхуягийг Улсын Их Хурлын Өргөдлийн болон Төсвийн байнгын хорооны, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Отгоны Саранчулуун нарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Ням-Осорын Учрал, Баттөмөрийн Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Жадамбын Бат-Эрдэнэ, Буяагийн Тулга нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсөн байна. Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн Загджавын Мэндсайханыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Дашзэгвийн Амарбаясгалан, Жадамбын Бат-Эрдэнэ, Хассуурийн Ганхуяг нарыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Отгоны Саранчулууныг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны, Жигжидийн Батжаргал, Ням-Осорын Учрал нарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Нанзадын Наранбаатарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, Сайнбуянгийн Амарсайхан, Гонгорын Дамдинням, Лхагвын Мөнхбаатар, Буяагийн Тулга нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталжээ. Харин “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай”, “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолуудаар Барсүрэнгийн Баасандоржийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Мон
English