2025.12.23. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Энэхүү хуулийн төсөлд, зөвшөөрөл олгоход 20-30 төрлийн шаардлага тогтоож, зөвшөөрөл олгох процессыг хүндрүүлж байгаа нөхцөлийг өөрчилж, зөвшөөрөл олголтын болон зөвшөөрөл авсны дараа зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлагыг ялгамжтай тогтоож, олон төрлийн баримт бичиг шаарддагыг цөөрүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтуудыг тусгажээ. Мөн хуралдаанаар, Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн 2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай хэлэлцэв. Мөн, "Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, Оюу толгойн асуудлаарх нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв...
https://www.parliament.mn/nn/76356/, https://www.parliament.mn/nn/76357/, https://www.parliament.mn/nn/76358/, https://www.parliament.mn/nn/76359/, https://www.parliament.mn/nn/76390/
2025.12.23. Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах 3х100 арга хэмжээ”-г салбарын мэргэжилтнүүдэд танилцуулж, уг санаачилгын хүрээнд боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг салбарынхантай хэлэлцлээ. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга сэргээгдэх эрчим хүчний жижиг эх үүсвэрүүдийг сүлжээнд нэгтгэхэд тарифын дэмжлэг үзүүлэх, тархмал эрчим хүчний нөөцийг хүлээн авах, холбох процессыг хялбаршуулах шийдлийн талаар санал дэвшүүлэв... https://www.parliament.mn/nn/76364/
2025.12.23. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төсөл, Н.Алтаншагай нарын Улсын Их Хурлын 21 гишүүнээс өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Мөн, Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/76365/
2025.12.23. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Мөн хуралдаанаар, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын тайланг сонсож, хэлэлцэв https://www.parliament.mn/nn/76378/ https://www.parliament.mn/nn/76392/
2025.12.23. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслийг баталснаар эцсийн найруулгыг сонслоо... https://www.parliament.mn/nn/76387/
2025.12.23. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүд байгуулж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн зардлын талаарх асуулгын хариуг сонслоо... https://www.parliament.mn/nn/76389/
2025.12.23. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хуулийн төсөл батлагдсанаар зах зээлийн эдийн засгийн нэг үзэгдэл болох төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг зохицуулсан олон улсын жишигт нийцсэн үр дүнтэй эрх зүйн орчин бүрдэж, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлага сайжрах, эдийн засгийг цэвэршүүлэхэд чухал ач холбогдолтойг төсөл санаачлагч танилцуулав... https://www.parliament.mn/nn/76391/
2025.12.23. Хүний эрхийн дэд хороо хуралдаж, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн хүний эрхийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа. Судалгааны үр дүнгээс шалтгаалан цаашид төрийн бүх шатны байгууллагууд хуулийн хэрэгжилтийг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөгөө, хөтөлбөрт хүний эрх хамгаалах асуудлыг тусган хэрэгжүүлэх, тайлагнадаг байх шаардлагатайг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/76393/
2025.12.24. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийн хүрээнд 120 ортой тусгай зориулалтын зүрх судасны эмнэлгийн барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулах бөгөөд төсөл хэрэгжсэнээр зүрх судасны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж, жил бүр өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл, нас баралтын хэмжээг бууруулах өндөр ач холбогдолтойг төсөл санаачлагч танилцуулав... https://www.parliament.mn/nn/76395/
2025.12.24. Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд олонтаа дурдагдаж буй асуудлаас хоёр чиглэлд хяналт шалгалт явуулахаар санал гаргаж буйгаа тус Байнгын хорооны дарга О.Номинчимэг танилцуулав. Тухайлбал, Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, мөн, Орон сууц захиалах, худалдан авах харилцаан дахь хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийх талаар танилцуулав... https://www.parliament.mn/nn/76397/
2025.12.24. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав. Сонсголын тайланг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулж, Улсын Их Хурлын нийт гишүүнд хүргүүлээд, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тус тайланг хэлэлцэн санал, дүгнэлт гаргана... https://www.parliament.mn/nn/76394/
2025.12.24. Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо хуралдаж, “Оюу толгойн асуудлаарх тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/76401/
2025.12.25. Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцээд, хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ... https://www.parliament.mn/nn/76406/
https://www.parliament.mn/nn/76407/
2025.12.25. Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Мөн хуралдаан, "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгаар үргэлжлэв... https://www.parliament.mn/nn/76410/
2025.12.26. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль”-ийн төслийг өргөн мэдүүллээ. Энэхүү хэлэлцээрээр Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулжээ... https://www.parliament.mn/nn/76413/
2025.12.26. Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа. Мөн, Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжиж, эцэслэн батлав. Энэ өдрийн хуралдаанд Улсын Их Хурлын дарга Н.Учрал, D.Parliament.mn буюу нийтийн өргөдөл, гомдлын цахим талбарт “AI дүн шинжилгээ” цэс нээсэн, энэ нь парламентад өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөг зөрчиж байгаа эсэхийг заалт бүрээр задлан шинжилж, илрүүлэх тохиргоотой. Зөрчил илэрвэл өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэхгүй, буцаадаг болох талаар мэдээлэл өглөө... https://www.parliament.mn/nn/76415/
2025.12.26. Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын асуулгын цагаар эхэлж, Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авч байна...
Мон
English