2025.12.30 Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар тус дэд хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгох тухай саналыг ирүүлжээ. Ийнхүү тус өдрийн хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргаар Б.Хэрлэн сонгогдлоо. https://www.parliament.mn/nn/76425/
2025.12.31 Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх тайланг хэлэлцэв. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг Байнгын хороодын хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулав. Манай улс 2024 онд Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр 145 улсаас 85 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 148 улсаас 65 дугаарт эрэмбэлэгдэж 20 байраар урагшилжээ. https://www.parliament.mn/nn/76428/
2025.12.30 Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 09 дүгээр дүгнэлттэй танилцав. https://www.parliament.mn/nn/76430/
2025.12.30 Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч буйгаа мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг хойшлууллаа.
https://www.parliament.mn/nn/76431/
2025.12.30 Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад нэр дэвшигч Хүрэлбаатарын Эрдэм-Ундрах, Чадраабалын Баянжаргал нарыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэн, ШЕЗ-ийн гишүүнээр томилуулах нь зүйтэй гэж үзсэн. https://www.parliament.mn/nn/76432/
2025.12.30 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. 1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, зах зээлийн эдийн засгийн тогтолцоо, Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим, Иргэний хууль, Компанийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудтай нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Түүнчлэн тус хуулийн төсөл нь төрийн өмчит компанийн засаглалд захиргааны шууд хяналт тогтоох өмнөх нийгмийн зохицуулалтыг халж, компанийн дотоод хяналт, хариуцлага, хувьцаа эзэмшигчийн хяналтын ил тод, хязгаарлагдмал механизмаар орлуулах эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа хэмээн төсөл санаачлагч тайлбарлав.
https://www.parliament.mn/nn/76437/
2025.12.30 Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн авч, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд “Чиглэл өгөх тухай” тогтоол баталлаа. https://www.parliament.mn/nn/76434/
2025.12.30 Улсын Их Хурлын дарга Н.Учралд Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нарын гишүүд Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн, Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд парламентын хяналтыг хэрэгжүүлэх, санхүүгийн удирдлага, хяналтын тогтолцооны хэрэгжилт, ил тод байдал, үр ашигтай байдлыг үнэлэх, бодит нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор Хянан шалгах түр хороо байгуулах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ. https://www.parliament.mn/nn/76438/
2025.12.30 Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ. https://www.parliament.mn/nn/76435/
2025.12.31 Төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоол баталж, Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө. Улсын Их Хурлын дарга Н.Учрал Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа бүх хуулийн төсөлд хиймэл оюунаар дүн шинжилгээ хийж эхэлсэн. Цаашид хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ https://d.parliament.mn цахим талбарт байршуулж, AI дүн шинжилгээнд хамруулах шаардлагатай болсон. Мөн 99 төрлийн тоон мэдээллийг агуулж байгаа цахим талбарыг хэрэглэж хэвшихийг гишүүдэд уриалсан юм.
https://www.parliament.mn/nn/76440/
2025.12.31 Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.31) Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Заяабал нар Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ. https://www.parliament.mn/nn/76442/
2025.12.31 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан, М.Мандхай, Л.Энх-Амгалан нарын гишүүд Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1995 онд санаачилсан “Эрүүл мэндийг дэмжигч сургууль”-ийн тогтолцоог бий болгож, сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг санаачлан, боловсруулжээ. https://www.parliament.mn/nn/76443/
2026.01.02 Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг нар албаны хүмүүсийн хамт сэргээгдэх эрчим хүчийг өрхийн хэрэглээнд нэвтрүүлж буй сайн туршлагатай танилцахаар Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны оршин суугч Г.Ууганжаргалынд зочиллоо. https://www.parliament.mn/nn/76445/
2026.01.02 "Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор “Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал”-ын 12 дахь удаагийн шалгаруулалтыг зохион байгуулж байна.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Мон
English