Монгол Улсын Үндсэн хуулийн өдрөөр (2026.01.13) Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой 180 иргэн танилцлаа. Нийслэлийн Ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн 9в ангийн багш, сурагчид, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчид, "Эй Жи Зэт" ХХК-ийн ажилчид зэрэг 180 хүн өнөөдөр зорьж ирсэн.
Иргэд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулалтай танилцаж, Төрийн ордны үүх түүхээс мэдэж, хууль хэлэлцэн баталдаг чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочлохын зэрэгцээ Үндсэн хуулийн өдөр хэмээх энэхүү онцгой өдөрт зориулан Улсын Их Хурлын Тамгын газраас дэлгэсэн “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн баримт” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг үзэж сонирхсон.
Өдгөөгөөс 34 жилийн тэртээ Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг иргэд, сурагчид эх хувиар нь үзэж сонирхоод, иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэхийн утга учрыг ойлгосон талаар сэтгэгдлээ хуваалцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English