Цэс

Холбоо барих

Ажлы хэсэг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд холбогдох яамны мэдээллийг сонслоо


Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн эхний хуралдаан өнөөдөр /2026.01.20/ гишүүдийн 75 хувийн ирцтэй эхэлсэн.


Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Л.Соронзонболд танхимаар, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж цахимаар тус тус оролцсон бөгөөд хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны холбогдох мэдээллийг сонсож, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах талаар санал солилцов.


Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 20 дугаар тогтоолоор байгуулагдсан уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай ахалж, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, Н.Батсүмбэрэл, Л.Соронзонболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл