Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Үндэсний баялагийн сан, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах асуудлаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг (2026.01.16) хуралдлаа. Тус ажлын хэсгийн анхны хуралдааны эхэнд “Чингис хаан үндэсний баялгийн сан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн мэдээлэл танилцуулж, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах тухай анхдагч хуулийн төслийн танилцуулгыг сонссон юм.
АЖЛЫН АЛБА
Мон
English