2026.01.27.Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин ахалж байна. Энэхүү хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв. Улсын Их Хурлын даргын Засаглал, цахим бодлогын зөвлөх С.Тэнгис Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар танилцуулав. Тухайлбал, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдсон нийтлэг харилцааг зохицуулах зорилгоор Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан 1000 гаруй төрлийн тусгай зөвшөөрлийн тоог 14 чиглэлийн салбарт 251 “тусгай зөвшөөрөл”, 130 “энгийн зөвшөөрөл”, нийт 381 төрлийн зөвшөөрөл болгон бууруулж хуульчилжээ. https://www.parliament.mn/nn/76609/
2026.01.28.Улсын Их Хурлын даргын 2026 оны 29 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, асуулгыг эхлүүллээ. https://www.parliament.mn/nn/76612/
2026.01.28.“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Монгол Улс бүс нутгийн хэмжээнд энэ салбарын ач холбогдлыг түрүүлж харж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлага байгааг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал тодотгов. Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч.Анар, төрийн бодлогоор салбарыг дэмжихээр эрх зүйн орчныг бүрдүүлсэн бөгөөд парламентын түвшинд энэ чиглэлээр төлөвлөж буй ажил, санаачилгын талаар мэдээлээд, хэлэлцүүлэгт оролцогчдыг хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахыг уриаллаа. https://www.parliament.mn/nn/76613/
2026.01.28.Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2, 4, 31, 45, 58, 71 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг сурагчидтай уулзаж, хууль тогтоох үйл явц, парламентын үйл ажиллагаа болон Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөв. https://www.parliament.mn/nn/76614/
2026.01.29.Эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд ажлын хэсгийн удирдамжийг хэлэлцээд, түүнийхээ дагуу төлөвлөгөө гаргаж ажиллах, эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчин, төрийн оролцоо, татварын болон бусад дарамтын талаар судлах, дүгнэлт гаргах үүрэгтэй дэд ажлын хэсгүүдийг Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг, зөвлөлийн гишүүд, тэдгээрийн ажлын албадын төлөөлөл оролцуулан байгуулж ажиллуулах шаардлагатай байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулсан юм. Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өнгөрөгч 2025 оны 12 дугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг мөн хуулийн төсөл боловсруулж буй юм. Эдгээр төслүүдийг нэгтгэж, Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлэг, зөвлөл болон салбарын бизнес эрхлэгчид, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) болон бусад мэргэжлийн холбоодын саналыг нэгтгэн, үндэсний зөвшилцлөөр энэ хуулийг батлах ёстой гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлэв. https://www.parliament.mn/nn/76615/
2026.01.29.Улсын Их Хурлын дарга Н.Учрал Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн хамтаар хангайн бүсэд ажиллаж байна. Энэ үеэрээ хангайн бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд төрөлжсөн аялал жуулчлалыг эрчимжүүлэх, тэр дундаа түүх-соёлын, байгалийн аялал жуулчлалыг онцолж байна. Түүнчлэн аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлж, эдийн засгийн хувьд бие даасан байдлыг нь бэхжүүлэхэд бодлогоор анхаарахаа илэрхийллээ. https://www.parliament.mn/nn/76616/
2026.01.29.Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд Хангайн бүсийн иргэдтэй уулзаж, хууль тогтоомжийн хэрэгжилт болон “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эхлүүлсэн эрх зүйн шинэчлэлийн талаар ярилцлаа. Тэрбээр, зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаанд шаардагддаг, төрийн байгууллагуудаас олгогддог баримт бичгүүдийг цөөлж, цэгцлэнэ гэдгээ мэдэгдлээ. https://www.parliament.mn/nn/76617/
2026.01.30.Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг Шүүхийн Ерөнхий зөвлөл дээр ажиллалаа. Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн холбогдох зохицуулалтуудын талаар болон Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхийн талаар нээлттэй ярилцаж, санал солилцсон юм. https://www.parliament.mn/nn/76618/
Мон
English