Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-д хэрэгжүүлж буй албан ёсныайлчлалынхаа хүрээнд өнөөдөр (2026.02.11) Оросын Шинжлэх Ухааны Академид зочилж, тус академийн Ерөнхийлөгч Геннадий ЯковлевичКрасниковтой уулзав.

 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлындарга Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсч, хөгжихөд Оросын Шинжлэх Ухааны Академи чухалүүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэв. Тэрбээр манай хоёр улсын шинжлэх ухаан,технологийн хамтын ажиллагааны хамгийн тод бэлгэдэл бол 1981 онд сансрыннисгэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков нарын хамтарсан сансрын нислэг болохыг дурдаж,энэхүү түүхэн үйл явдал нь олон жилийн судалгаа, шинжлэх ухаан, техниктехнологийн хамтын хөдөлмөр бөгөөд өнөөдөр ч бидний хамтын бахархал хэвээрбайгаа гэдгийг онцлов.

 

Уулзалтаар хоёр улсын академихоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, энэ хүрээндБайгаль нуур, Сэлэнгэ мөрний сав газрын байгаль экологийг хамгаалах чиглэлийнхамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Мөн Эгийн голын усан цахилгаан станц төслийн Байгал нуурт үзүүлэх нөлөөллийнасуудлаар шинжлэх ухааны бодитой судалгаанд суурилсан, чухал ач холбогдолтойдүгнэлтийг хоёр орны академийн судлаачид гаргана гэдэгт итгэлтэй байгаагааилэрхийлэв.

Сүүлийн жилүүдэд хөрш орнуудын шинжлэх ухааны салбарын хамтынажиллагаа шинэ шатанд гарч байгааг онцлоод орчин үеийн технологийндэвшлийг уламжлалт найрсаг харилцаатай хослуулах нь цаашдын хөгжлийг хурдасганагэдэгтэй талууд санал нэгдэж байв. Ташрамд дурдахад, 2019 онд Оросын ШУА-ийнерөнхийлөгч, академич А.М.Сергеев Монгол Улсад айлчилж, “ШУА-ийн хамтынажиллагааны санамж бичиг”-ийг шинэчилсэн бол 2025 онд хамтын ажиллагааны гэрээгдахин шинэчлэн байгуулсан байна.

Оросын Шинжлэх Ухааны Академи нь 1724онд эзэн хаан I Петрийн зарлигаар байгуулагдсан бөгөөд Оросын шинжлэх ухааныхамгийн том, ууган байгууллага юм хэмээн Улсын ИхХурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл