Цэс

Холбоо барих

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд 17 аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөн шинэчилнэ

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл”, “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл-2 дахь нэмэлт санхүүжилт”, “Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх төсөл”, “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор тус Азийн хөгжлийн банкнаас 475.0 /дөрвөн зуун далан тав/ сая ам.долларыг 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгээр санхүүжилт авахаар төлөвлөсөн.


Түүнчлэн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, улсын хэмжээнд яаралтай болон эрчимт эмчилгээний дэд бүтцийг өргөжүүлэх, шинэчлэх, тоноглогдсон түргэн тусламжийн автомашин, явуулын эмнэлгээр хангах буюу иргэдийн эмнэлэгт хүргэгдэх хугацаанд эмчилгээг шуурхай хийх, яаралтай тусламжийн протокол болон эрчимт эмчилгээний үйлчилгээний стандарт тогтоох, улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр боловсролын дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, газар зүйн байршил, хүн амын нягтаршлаас хамаарч чанартай, хүртээмжтэй боловсролын үйлчилгээг тэгш хүртэх боломжийг нэмэгдүүлэхийг зорьжээ.

Хөтөлбөрийн үр дүнд стандарт, шаардлага хангасан 41 сургууль, цэцэрлэгийг шинээр барьж, хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн, шаардлагатай ажиллах хүчний ур чадварыг бий болгох, онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааны чадавхыг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, орчин үеийн гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмж, автомашины хүртээмжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах, олон нийтийн гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулж, төр, хувийн хэвшлийн оролцоог хангаж ажиллах нөхцөл бүрдэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл