Монгол Улсын ИхХурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийнбүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үргэлжиллээ.
Парламент болонЗасгийн газрын төлөөлөл орон нутагт ажиллаж хөдөөгийн хөгжлийг хурдасгахзорилтот санаачилга, хууль тогтоомжийн хэрэгжилт болон төрийн үйлчилгээнийталаар иргэдийн санал, бодлыг сонсохоос гадна УИХ-ын даргын дэвшүүлсэн “Эрхчөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогыг танилцуулсан юм. Эрхчөлөөний дөрвөн замын эхнийх нь эдийн засгийн чөлөөлөлт гэдгийг УИХ-ын даргауулзалтын эхэнд тодотгов. Энэ чөлөөлөлтийгэхлүүлэх болсон үндэслэл нь бүх шатанд хариуцлага, ил тод байдал нэхсэн олон нийтийнбодит шаардлага болон улсын төсвийн хэт тэлэлт, урсгал зардлын өсөлтөөсулбаатай аж. Уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр төсвийн орлого сүүлийн 5жилд 3 дахин нэмэгдсэн талаар макро эдийн засгийн зарим үзүүлэлтийгтанилцуулахдаа тэрбээр дурдлаа.
Харин нэгдсэнтөсвийн нийт зарлага 2022 онд 16 хувиар, 2023 онд 24 хувиар, 2024 онд 36 хувиарнэмэгджээ. Иймд төсвийн урсгал зардлын хэт тэлэлтээс үүдэн төсвийн бодлогынорон зай хумигдаж байгааг онцлоод, сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх замаарурсгал зардлыг бууруулахаар төлөвлөж байгаагаа дурдлаа. Тухайлбал, энэ оныулсын төсвийн батлахдаа хийсвэр төсөөллөөс илүү бодит тоонуудад үндэслэж,татвар төлөгчдийн ачаа, дарамтыг бууруулж төрийн хэт оролцоог хумисан гэдгийгтодотгов. Улмаар улсын төсвийн орлого, зарлагын ДНБ-д эзлэх хувь, хэмжээгбууруулж, хувийн хэвшлийг дэмжсэн татварын шинэчлэл хийхээр зорьж байгаа гэлээ.Цаашид төрөөс татаас олгодог салбаруудыг чөлөөлж, зах зээлийн зарчим шилжүүлэх,нийгмийн халамж, тусламж, үйлчилгээг зорилтот бүлэгт нь чиглүүлэх талаартодотгож байв. УИХ-ын даргахэлэхдээ, орон нутгийн хөгжлийг дэмжихийн тулд эрх мэдэл болон хөрөнгөоруулалтын төвлөрлийг сааруулж, аймаг, сумдад шилжүүлэх ёстойг онцлов. Төр,хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төсвөөссанхүүжүүлэх боломжгүй, зарлагын хязгаарт багтаагүй төсөл, хөтөлбөрүүдийг ороннутаг бие даан хэрэгжүүлэх боломж бүрдсэн гэдгийг дурдлаа. Бизнесийн орчныгбодитоор тэлэхийн тулд хэт төвлөрсөн, олон шатлалт зөвшөөрлийн тогтолцоог халж,гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй, тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлж, захзээлийн өрсөлдөөнд саад болж буй төрийн хэт оролцоог багасгах хуулийншинэчлэлийг эхлүүлсэн талаар жишээ татаж тайлбарлав.
Түүнчлэн нийгмийндаатгалын шинэчлэл, татварын реформын хүрээнд хэрэгжүүлэх ажлаас ч танилцуулсанюм. Удаах санаачилга болох Эрх зүйн чөлөөлөлтийн хүрээнд, хүчин төгөлдөрмөрдөгдөж буй 378 хуульд хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээ хийхэдиргэний эдийн засгийн эрх, эрх чөлөөг шууд зөрчдөг 110 хууль, аль нэг хэлбэрээрхүндрэл үүсгэдэг 228 хууль байгааг тогтоожээ. Эдгээр хуулиудыг шинэчлэх ажлын эхлэлболгож Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдах 90 орчим хуульдоруулсан өөрчлөлтийн хамт өргөн мэдүүлсэн гэлээ. Мөн банкны салбарын реформыгэрчимжүүлж, гадаадын банк дотоодын зах зээлд үйл ажиллагаагаа явуулах эрх зүйнорчныг салбарын хуулийн шинэчлэлээр бүрдүүлнэ гэдгээ тодотгов. Ногоон хөгжлийнчөлөөлөлт буюу түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах 3х100 санаачилгаамжилттай хэрэгжиж эхэлснийг УИХ-ын дарга хэллээ. Айл, өрхийн хэрэглээндсэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг суурилуулж, төвийн шугамд холбохпроцессыг хялбаршуулж, журмыг шинэчилснээр ердөө 11 өдөрт шийдвэрлэх боломжтойболжээ. Ингэснээр нарны хавтан, батарейн системээр хэрэглээний цахилгаанаа хялбарханшийдвэрлээд зогсохгүй илүүдэл эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлснээр орлогоолох боломжтой болж байгаа аж. Цаашид энэ жишгээророн нутагт сэргээгдэх эрчим хүчний жижиг, тархмал эх үүсгүүрийг олноорбайгуулахад аймаг, сумдын удирдлагууд газар олголт болон холбогдох асуудлыгхүндрэлгүйгээр шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар хэрэгжүүлэхэд анхаарна гэдгээилэрхийлэв. Эдгээр жижиг станцуудыг түшиглээд цахилгаан машин цэнэглэх цогцолборыг100 байршилд байгуулахаар төлөвлөжээ. УИХ-ын даргынзүгээс “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг санаачилж, малчдын орлогыгтөрөлжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх зорилтот ажлуудыгэхлүүлснээ дурдав. Эрх чөлөөний дөрвөн замын сүүлийнх нь Авлигын эсрэгчөлөөлөлт байх болно гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал илтгэлийнхээ төгсгөлдонцоллоо. “Транспаренси интернэйшнл” байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийниндексээр манай улс 31 оноо авч, 182улсаас 124 дүгээр байранд жагсчээ. Улмаар уул уурхайн салбарын ил тод байдлыгсайжруулах, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийнхөрөнгийг хураахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг сайжруулах ёстой гэсэнзөвлөмж гаргасан талаар дурдлаа. Энэ хаврын чуулганаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийнсанаачлан, өргөн мэдүүлсэн Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг хэлэлцэнэгэдгээ мэдэгдлээ.
Иргэдийн зүгээсТөрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт бусад хууль тогтоомжтой нийцэхгүйбайгааг хөндөж, төрийн албаны цомхотгол зарим газар “байгаа онохгүй” байгаагшүүмжлэв. Сэлэнгэ аймгийнСүхбаатар суманд хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэн, ахмадын хөгжлийнтөв байгуулах, иргэдийн эрүүл, таатай орчинд амьдрах дэд бүтцийн бүтээнбайгуулалтыг дэмжиж өгөхийг захилаа. Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, жижигдунд үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих болон ахмадын орон сууц, залуучуудадчиглэсэн ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах зэрэг саналуудыг дэвшүүлэв.
Түүнчлэн УИХ-ынгишүүдийн ёс зүй, хариуцлагыг сайжруулж, парламентын танхимд бодлогоороо мэтгэлцдэгбайхыг уриалж байлаа. УИХ-ын даргаас гадна төвийн бүсээс сонгогдсон УИХ,Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариуллаа. Энэ удаагийн уулзалтадУИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр,Сангийн сайд Б.Жавхлан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам,УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Батбаяр, Ц.Туваан, С.Лүндэг нар оролцлоо хэмээнУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English