Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг бататган иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан зохицуулалт, төр-иргэний харилцаанд тогтсон үнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагааг цахим, ил тод, хариуцлагатай болгох, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх “Чөлөөлье” санаачилгын хүрээнд тулгамдсан асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг Улсын Их Хурлын даргын 2025 оны арван хоёрдугаар сарын 26-ны өдрийн 523 дугаар захирамжаар байгууллаа.
1. Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий
2. Хөгжлийн бодлого төлөвлөлт, дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий
3. Хот байгуулалтын асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий
4. Эдийн засаг, бизнес, банк, санхүүгийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий
5. Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий
6. Хөдөөгийн хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий
7. Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий
8. Үндэсний баялгийн сан, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий
9. Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий
10. Эрүүл мэндийн санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий
11. Хүний эрх, эрх чөлөөний асуудал, хүний эрхийн зөрчил бүхий хууль тогтоомжид үнэлэлт, дүгнэлт өгөх, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий
12. Эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, ногоон эрчим хүчний асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүд үйл ажиллагаагаа зохион байгуулж, 2026 оны хавар, намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан үр дүнгээ танилцуулах юм.
Мон
English