Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 06 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Журам шинэчлэн батлах тухай, Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлж, тус тогтоолуудын хавсралтаар баталсан “Агаарын тээврийг хялбаршуулах журам” болон “Байгаль орчин, уур амьсгалын сангийн зохион байгуулалт, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Агаарын тээврийг хялбаршуулах журам”-ын зорилго нь АНУ-ын Чикаго хотноо 1944 оны 12 дугаар сарын 7-ны өдөр баталсан Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын холбогдох зүйл болон түүний Хавсралт-9 “Хялбаршуулалт”-д тусгасан агаарын тээврийг хялбаршуулахтай холбоотой олон улсын стандарт, зөвлөмжид болон дотоодын хууль тогтоомжид нийцүүлэн агаарын хөлөг, багийн гишүүд, зорчигч, ачаа, шуудан, бараа болон бусад эд зүйлсийг улсын хилээр хүндрэлгүй, саадгүй нэвтрүүлж, хилийн хяналт шалгалтын үйл ажиллагааг давхардалгүй, шуурхай зохион байгуулах, холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгоход оршино.

Харин “Байгаль орчин, уур амьсгалын сангийн зохион байгуулалт, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-аар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан “Байгаль орчин, уур амьсгалын сан”-ийн зохион байгуулалт, хөрөнгийг зарцуулах, хяналт тавихтай холбогдох харилцааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл