“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Журам батлах тухай, Журам шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлж, тус тогтоолуудын хавсралтаар баталсан “Иргэний нисэхийн аюулгүйн хамгаалалтын журам” болон “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журам”-ыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Иргэний нисэхийн аюулгүйн хамгаалалтын журам”-ын зорилго нь иргэний нисэхийн аюулгүй, найдвартай, үр ашигтай байдлыг хангаж, иргэний нисэхийн үйл ажиллагааг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалахад оршино.
Харин “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журам”-аар гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, сургалтын зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, сургалтын зээлийг эргэн төлүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English