“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Журам батлах тухай”, “Жагсаалт шинэчлэн батлах тухай”, “Үндэсний хорооны дүрэм батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлж, тус тогтоолуудын хавсралтаар баталсан “Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журам”, “Инновацын үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”, “Монгол Улсын нутаг дэвсгэрт эргэлтийг зөвшөөрөх, олон улсад бүртгэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон тэдгээрийн үндсэн түүхий эдийн жагсаалт”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”, “Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах үндэсний хорооны дүрэм”-ийг нийтэлсэн байна. Тухайлбал, “Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журам”-аар инновацын төсөл шалгаруулах, санхүүжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих, үр дүнг тооцох үйл ажиллагааг зохицуулна. Харин “Инновацын үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-аар инновацын үйл ажиллагаанд оролцогчийг шалгаруулах, оролцогчдод грант олгох, хэрэгжилтэд нь хяналт тавих, үр дүнг тооцохтой холбогдсон харилцааг зохицуулах юм.
Эмхэтгэлийн тус дугаараас “Монгол Улсын нутаг дэвсгэрт эргэлтийг зөвшөөрөх, олон улсад бүртгэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон тэдгээрийн үндсэн түүхий эдийн жагсаалт”-ыг шинэчлэн баталсантай болон “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”-ыг баталсантай дэлгэрэнгүй танилцах боломжтой байна.
Харин “Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах Үндэсний хороо”-ны дүрмээр Монгол Улсын үндэсний шигшээ багийг олимп, паралимпын наадамд оролцуулах бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хорооны чиг үүрэг, үйл ажиллагаатай холбогдох харилцааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English