“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Хилийн боомтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай”, “Итгэлцүүр батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Хилийн боомтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар Хилийн боомтын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг, 2 дугаар хавсралтаар Хилийн боомтын Үндэсний зөвлөлийн дүрмийг тус тус баталсан байна.
Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Үндэсний зөвлөлийн даргын санал болгосноор Засгийн газар батлах бөгөөд Үндэсний зөвлөлийн дарга нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нарийн бичгийн дарга нь Хилийн боомтын захиргааны дарга байх ажээ. Харин Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Үндэсний зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах юм байна. Мөн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байхаар дүрэмд тусгажээ.
Түүнчлэн “Итгэлцүүр батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход 2026 онд хэрэглэх итгэлцүүр”-ийг баталжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English