Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 10 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Зорилт шинэчлэн батлах тухай”,  Журам, аргачлал батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Зорилт шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ыг шинэчлэн баталсан ба Парисын хэлэлцээрт оролцогч Талуудын Бага хурлын шийдвэр, зөвлөмжийн дагуу Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох талаар 2035 он хүртэл авах арга хэмжээ Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН3.0-NDC3.0)-ийн зорилтоо шинэчлэн тодорхойлжээ.

Түүнчлэн Зорилт шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүн амын бие бялдрын сорилын үзүүлэлт, түвшин тогтоох, үр дүнг тооцох журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Хүн амын бие бялдрын сорилын түвшин тогтоох, үр дүнг тооцох аргачлал”-ыг  тус тус баталсан байна. “Хүн амын бие бялдрын сорилын үзүүлэлт, түвшин тогтоох, үр дүнг тооцох журам”-аар Биеийн тамир, спортын хөгжлийн шалгуурт нийцсэн хүн амын бие бялдрын сорилын үзүүлэлт, түвшин тогтоох, үр дүнг тооцох үйл ажиллагааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл