Цэс

Холбоо барих

“Монголд Та Хэрэгтэй Менторшип” хөтөлбөрийн оюутнуудын төлөөлөл “Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд оролцлоо

“Монголд Та Хэрэгтэй Менторшип хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын төлөөлөл “Парламентын боловсрол” хөтөлбөрийн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцлоо.



Энэхүү хөтөлбөр нь их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын хувь хүний хөгжил, мэргэжлийн чиг баримжааг дэмжих, төгсөөд мэргэжлээрээ ажиллах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, ур чадварыг нь хөгжүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд салбар бүрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, бодит ойлголт, мэдээлэл авах ажлыг зохион байгуулдаг байна.




Уг хөтөлбөрт хамрагдаж буй Монгол Улсын Их сургууль, Шихихутуг Их сургуулийн нэгдүгээр түвшний оюутнууд Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцахын зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгатай уулзлаа.






Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга оюутнуудтай хууль тогтоох үйл явц, парламентын боловсролын ач холбогдол, “Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөрийн талаар болон эх орондоо мэргэжлээрээ ажиллах боломж, гадаадын их, дээд сургуульд хэрхэн суралцах, хувь хүний хөгжил, геологи, уул уурхайн салбарын онцлог зэрэг өргөн сэдвээр яриа өрнүүлж, өөрийн туршлагаасаа хуваалцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээ