ДАВАА ГАРАГ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Нээлтийн хуралдаанд анх удаа иргэдийн төлөөллийг урьж оролцуулснаараа онцлог болов. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлэв... https://www.parliament.mn/nn/76801/
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Зөвшөөрлийн тухай хууль, түүнийг дагалдсан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зөвшөөрөл нэртэй хориглолтын тогтолцоог хамтдаа нурааж, иргэнийхээ хийж бүтээх хүслийг хяссан хүнд суртлаас чөлөөлье. Зөвшөөрөл гэдэг зүсээ, нэрээ өөрчилж, бүртгэл, лавлагаа, тохирол, гэрчилгээ, дүгнэлтүүд болсон хүнд суртлын тогтолцоог халъя” хэмээн мэдэгдлээ. Улсын Их Хурлын даргын хэлсэн үг бүрэн эхээрээ... https://www.parliament.mn/nn/76800/
МЯГМАР ГАРАГ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлыг тал бүрээс нь ярилцлаа. Тухайлбал, музейг төрийн болон орон нутгийн, хувийн өмчийн хэлбэрээр Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байгуулах бөгөөд 300-500 мянган төгрөгийн хураамж төлж, найман жилийн хугацаатай соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авдаг байна... https://www.parliament.mn/nn/76807/
Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт монгол хэлнээс өөр хэлээр нэрлэгдсэн газар зүйн нэрүүд байгаа нь тогтоож, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тус аймгийн 12 сумын нутаг дэвсгэр дэх монгол хэлнээс өөр хэлээр нэрлэн баталсан 319 газар зүйн нэрийг монгол хэлээр болгох, үүний зэрэгцээ 47 газар зүйн уламжлалт нэрийг шинэчлэхээр төсөлд тусгажээ... https://www.parliament.mn/nn/76809/
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хамт боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Х.Баасанжаргал, Д.Ганмаа, Г.Лувсанжамц нарын гишүүд өргөн мэдүүлэв. Хуулийн төсөл 4 зүйлтэй бөгөөд гишүүдийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын цахим хуудаст нээлттэй байршуулж, мэдээлэх, чуулганы хуралдааны өмнө болон хуралдааны явцад тодорхой хэлэлцэж буй асуудлын талаар ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ мэдэгдсэн бол тухай бүр уг бүртгэлд оруулж, нийтэд нээлттэй мэдээлж байх зохицуулалтыг тусгажээ... https://www.parliament.mn/nn/76808/
Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах заалтын хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Боловсролын болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын мэдээллийг сонслоо. Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн 24.6 хувь нь эмэгтэй, 75.4 хувь нь эрэгтэй, мөн дийлэнх нь 11-14 насныхан байгааг сабарын сайд мэдээлж, 69.6 хувь нь боловсролын орчинд үйлдэгдэж байгааг мэдээллээ... https://www.parliament.mn/nn/76810/
Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав. Хуралдаанаар гишүүд хөдөлмөр эрхэлж буй оюутнуудыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх санал болон татварын багц хууль хоёр засгийн газар дамжиж, иргэд олон нийтэд хүлээлт үүссэн талаар шүүмжилж, халамжаас хөдөлмөрт бодлогыг хэрэгжүүлэхэд татварын хууль хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар санал хэлэв... https://www.parliament.mn/nn/76811/
Хууль зүйн байнгын хорооноос Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг хийлээ. Засгийн газраас 2025 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар танилцуулахдаа энэ хуулийн төсөл нь 40 зүйлтэй, хуулийн төслийг дагалдуулан хууль тогтоомжийн 12 төслийг боловсруулан өргөн мэдүүлээд байгаа гэв... https://www.parliament.mn/nn/76812/
ЛХАГВА ГАРАГ
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхийг дэмжив. Мөн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын цаглавар баталж, ажлын хэсэг байгууллаа... https://www.parliament.mn/nn/76821/
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжив... https://www.parliament.mn/nn/76819/
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв. Хуулийн төслийг төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, иргэдийн мэдэх эрхийн баталгааг хангах, авилга, хүнд суртлыг бууруулах зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэлбэр, мөн хуулийн 28-30 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулжээ... https://www.parliament.mn/nn/76826/
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт болон 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд, дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөөрөх нь зүйтэй гэж үзлээ... https://www.parliament.mn/nn/76827/
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хуулийн төсөл батлагдвал иргэд хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэж, хуримтлалаасаа сонгож, нэг удаа, тодорхой хугацаанд, мөн насан туршдаа тэтгэвэр авах боломж бүрдэхийн зэрэгцээ тэтгэврийн наснаас өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр тогтоолгох эрхтэй бөгөөд нас барсан бол тэтгэврийн хуримтлалаа өвлүүлэх боломжтой болох юм байна... https://www.parliament.mn/nn/76828/
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэн, хаана, яаж, ямар зорилгоор хууль ёсны эргэлтэд оруулах нь тодорхой бус байгааг анхаарч, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодисын эргэлтийг зөвхөн зөвшөөрлийн үндсэн дээр, төрийн холбогдох байгууллага бүртгэлийн үндсэн дээр төрийн хяналт дор явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, бүртгэл, хяналтын тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж үзжээ... https://www.parliament.mn/nn/76829/
ПҮРЭВ ГАРАГ
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ой өнөөдөр тохиолоо. Энэхүү эмхэтгэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан албан ёсны хууль цаазын бичиг бөгөөд нийгэм, эдийн засгийн шилжилтийн эгзэгтэй цаг үед ард түмний оюун санаа, нийгмийн хэв журам, дэг ёсыг сахиулж, үндэсний эв нэгдлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэснийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал чуулганы индрээс онцолж, мэндчилгээ дэвшүүлэв... https://www.parliament.mn/nn/76836/
Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв. Уг тогтоолын төсөл батлагдсанаар нийтийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох автобензиний гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгох, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гаалийн албан татварыг тогтоох, зохицуулалт хийх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзжээ... https://www.parliament.mn/nn/76837/
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны Байгаль орчны газрын олон улсын захирал Валери Хики тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улсын тулгамдсан асуудал болох уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт болон сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хууль эрх зүйн орчныг сайжруулах, эдийн засгийн суурьтай байгаль орчны хуулиудыг батлах, энэ салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулах зэрэг асуудлыг хөндөж, санал солилцон, хамтран ажиллахад бэлэн байгаагаа талууд илэрхийллээ... https://www.parliament.mn/nn/76839/
Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хуулийн төсөл батлагдсанаар хүүхэд, залуучуудыг спортоор хичээллэхийг дэмжих, тив, дэлхийн томоохон тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн баг, тамирчдыг урамшуулах, дотоодын аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээлд өрсөлдөх боломжоор хангах зэрэг ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзжээ... https://www.parliament.mn/nn/76841/
Манай улсад айлчилж буй Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайош-ийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. Талууд хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд парламент болон парламентын бүлэг хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг талууд тэмдэглээд, дээд, өндөр түвшний айлчлалуудын үеэрх яриа, хэлэлцээ нь бодит ажил хэрэг болоход Засгийн газар хоорондын комисс чухал үүрэг, оролцоотой хэмээн санал нэгдэв. Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд даргад мөн Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл бараалхлаа... https://www.parliament.mn/nn/76840/, https://www.parliament.mn/nn/76835/
Улсын Их Хурлын Тамгын газраас тогтмол зохион байгуулдаг “Парламентын боловсрол” хөтөлбөрийн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын 141 дүгээр сургуулийн С.Сүрэндорж багштай 10Б ангийн сурагчид оролцлоо. Аяллын үеэр сурагчид Улсын Их Хурлын Тамгын газраас гаргасан баримт бичиг, хууль, тогтоомжийн эмхэтгэл, сэтгүүлийн үзэсгэлэнг үзэж сонирхсоны зэрэгцээ “Төрийн мэдээлэл-35” хэмээх үгийг монгол бичгээр бичих уран бичлэгийн уралдаанд оролцож, шилдгүүдээ шалгаруулав... https://www.parliament.mn/nn/76842/
БААСАН ГАРАГ
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 4 дэх тайланг өргөн мэдүүллээ. Энэ жилийн тайланд өмнөх гурван тайланд илтгэсэн ажил, үйлчилгээний үр дүн, биелэлтийг харьцуулан дүгнэж, хараат бус, бие даасан чиг үүргийнхээ хүрээнд тодорхой саналуудыг хавсаргаснаараа онцлогтой хэмээн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Я.Цэлмэн гишүүн тайлбарлав. Энэхүү тайланг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд, шаардлагатай гэж үзвэл чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах зохицуулалттай юм...
https://www.parliament.mn/nn/76847/
Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Арга хэмжээг нээж, Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ, Р.Чойном бол XX зууны хоёрдугаар хагасын нэгэн зурвасхан цаг үед шүлэг, зохиолоо бичиж байсан, Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц содон төлөөлөгч, тухайн цагийн нийгэм, хүмүүний амьдралын бодит үнэнийг тольдон илэрхийлэгч, иргэний эрх, эрх чөлөөг тунхаглагч, чөлөөт сэтгэлгээний дууч байсныг онцлон тэмдэглэв... https://www.parliament.mn/nn/76850/
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ойд зориулан тусгай дугаар гаргалаа. Тус дугаарт Хүүхдийн эрхийн тухай конвенцыг нийтэлсэн бөгөөд энэхүү тусгай дугаарыг брайл, кирилл хос үсгээр харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан гаргасан онцлогтой юм... https://www.parliament.mn/nn/76846/
БЯМБА ГАРАГ
“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт оролцогчдо хууль тогтоох үйл явцын үе шат, хэлэлцүүлэг, санал хураалтын үйл ажиллагааг бодитоор туршуулах зорилгоор “Загвар чуулган”-ы хуралдааныг зохион байгууллаа. “Загвар чуулган”-ы хуралдаанд танхимаар 70, цахимаар 56 гишүүн оролцож, “Усны нөөцийн судалгаа, хамгаалал, усны нөөцийн нэгдсэн менежментийн асуудал”, “Ус ба тэгш эрх”, “Сургуулийн орчин дахь усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй” сэдвээр мэдээлэл сонсохын зэрэгцээ асуулт асууж, байр сууриа илэрхийллээ... https://www.parliament.mn/nn/76852/
УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Мон
English