Цэс

Холбоо барих

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна


Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна.

Хэлэлцүүлгийн зорилго:

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулах явцад олон нийтийн оролцоог хангах, хуулийн төслийг сайжруулах талаар санал, зөвлөмж авахад чиглэх бөгөөд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:

Хуулийн төслийн зорилго, хамрах хүрээ, нэр томьёоны тодорхойлолтыг оновчтой болгож, давхардал, хийдлийг арилгах;

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон дасан зохицох бодлогын зорилт, шалгуур үзүүлэлтийг тодорхой тусгах;

Хэрэгжилтийг хангах институцийн тогтолцоо, байгууллагуудын эрх хэмжээ, уялдааг нарийвчлан тогтоох;

Хяналт-шинжилгээ, тайлагнал болон хариуцлагын механизмыг тодорхой, хэрэгжихүйц байдлаар тусгах;

Санхүүжилтийн эх үүсвэр (төр, хувийн хэвшил, олон улсын сан), эдийн засгийн хөшүүргийг (татвар, урамшуулал) тусгах;

Орон нутгийн оролцоо, хувийн хэвшил, иргэдийн үүрэг оролцоог бодитойгоор тусгаж, ил тод байдлыг хангах;

Уур амьсгалын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн нэгдсэн сан, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих;

Олон улсын гэрээ, үүрэг амлалтад нийцүүлэх гэх мэт болно.

Хуулийн төсөл болон бусад холбогдох судалгааны материалтай дараах холбоосоор орж танилцана уу: https://d.parliament.mn/tusul/5b7e7419-37e6-4be6-bf45-70337f84a0d2

Огноо: 2026 оны 3-р сарын 27-ны өдөр

Цаг: 9:30-14:00 цагт

Байршил: Төрийн Ордон, Жанжин Д.Сүхбаатар танхимд  

Бүртгэл: бүртгэлийн холбоос   

Хэлэлцүүлгийн бүртгэлийг 3-р сарын 26-ны өдрийн 12 цаг хүртэл хүлээж авна. 

Зохион байгуулагч: Монгол Улсын Их Хурлын Тамгын газар

Дэмжигч байгууллага: Энэхүү хэлэлцүүлгийг Уур амьсгалын Ногоон Сан (GCF)-ийн санхүүжилттэй, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Ажлын хэсэг

Хуваалцах:

Холбоотой мэдээ