Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн урилгаар Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга болон гишүүд, Улсын Их Хурал дахь Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл нар өнөөдөр (2026.03.24) зочид төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Г. Тэмүүлэн, Монгол Улсын гуравдагч хөрш Европын Холбооны гишүүн Люксембургийн Их Гүнт Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч ирсэн. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа энэ үед дээд, өндөр түвшний харилцан ойлголцол бэхжиж, улмаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх таатай орчин бүрдсэнийг онцоллоо.
Түүнчлэн хүний эрх, ардчиллыг үнэт зүйлээ болгон хөгжүүлсэн энэхүү харилцааг бүх салбарт өргөжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх болно. Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан. Уг төсөл нь хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж, хагас зуун жилийн хамтын ажиллагааны билэгдэл болно гэдэгт итгэлтэй байна. Люксембургийн Их Гүнт Улсын буцалтгүй тусламжид Улсын Их Хурал, ард түмний өмнөөс талархал илэрхийлье гэв.
Мон
English