“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Си Эм Пи Ай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийн тухай, Ж.Уугантөрийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдох захиргааны хэргийн тухай, “Алтаншогол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдох захиргааны хэргийн тухай, “Өмгөөллийн авалон лекс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай, “Өмгөөллийн Эм Ди Эс энд хаанлекс” ХХН-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, шүүхэд үүссэн эдгээр захиргааны хэргүүдийн нэхэмжлэлийн шаардлага, хэргийн нөхцөл байдал, нэхэмжлэгчийн маргасан үндэслэл, Анхан шатны шүүх ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Давж заалдах шатны шүүхийн магадлал болон Хяналтын шатны шүүхээс хянан үзэж, ямар үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий актыг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасан, эсвэл нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, эсвэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар шийдвэрлэн тогтоосон зэргийг мэдэх юм.
Эдгээр шийдвэрүүд нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English