Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаантай 365 иргэн танилцлаа

    Өмнөговь, Увс, Хэнтий, Ховд, Дархан-Уул, Орхон, Булган аймгийн иргэд, Монгол Улсын их сургуулийн улстөр судлалын тэнхимийн оюутнууд, “ХҮН” академийн төгсөгчид, нийслэл болон Төв аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 7-12 дугаар ангийн багш, сурагчид зэрэг 365 иргэн пүрэв гарагийн (2026.04.09) чуулганы нэгдсэн хуралдааныг үзэж сонирхон, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцлаа. 


    Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамын урилгаар Төрийн ордонд зочилж, уулзалт хийсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эмч, ажилтнууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр чуулганы танхимд зочилсон. Эмч нар ард түмний элч төлөөлөгч болж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чухал асуудлыг хэлэлцэж буйг дэмжиж байгаагаа илэрхийлэв. 






    Мөн эмч, ажилтнууд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, салбарын сайд асан Т.Мөнхсайхан нартай Төрийн ордонд уулзаж санал солилцсон. Эрүүл мэндийн сайд хаврын чуулганаар эмнэлэг, үйлчлүүлэгч хоёр талын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хуулийн төслүүдэд саналаа өгөхийг эмч нараас хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээ