Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 15 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор Монгол Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогтыг сонгожээ.

Эмхэтгэлийн тус дугаарт нийтэлсэн “Төлөвлөгөө шинэчлэн батлах тухай”  Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г шинэчлэн баталсан байна. Уг төлөвлөгөөг Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас байгаль цаг уур, биологийн гаралтай аюулт үзэгдэл, гамшиг, ослын төрөл, тоо, давтамж, түүнээс учрах хохирол жил бүр өсөн нэмэгдэж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний эрүүл мэнд, амь нас, амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа болон уур амьсгалын өөрчлөлтөөс бий болсон шинэ нөхцөлд дасан зохицох, олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, салбар дундын харилцан ажиллагаа, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, удирдлага, зохицуулалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар гамшиг, ослыг хохирол багатай даван туулах, гамшгийг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх шаардлага тавигдаж буйг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулжээ. Энэхүү төлөвлөгөөний зорилго нь гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, гамшгийн үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж зохион байгуулах арга хэмжээг удирдлага, зохион байгуулалтаар хангахад орших ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээ