Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн
2026.05.01-ний өдрийн хурлаар батлав.
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ
05 ДУГААР САРЫН 04-НӨӨС 05 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН
ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ
ДАВАА ГАРАГ /2026.05.04/ | ||||||
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ | ||
НЭГ.НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН | ||||||
1 | Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | |||
2 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” | |||
3 | ХҮН намын зөвлөлийн хуралдаан | 10.00 | “Үндсэн хууль” | |||
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||||
1 | УИХ-ын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан | Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 13.00 | 334 тоот | ||
2 | Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо | Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | ||
3 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их Эзэн Чингис хаан” | ||
4 | УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан | Эрүүл мэндийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.30 | “Их засаг” | ||
5 | УИХ-ын даргын 2026 оны 24 дүгээр захирамжаар байгуулагдсан | Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 16.00 | “Үндсэн хууль” | ||
МЯГМАР ГАРАГ /2026.05.05/ | ||||||
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ | ||
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||||
1 | УИХ-ын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан | Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 09.00 | 334 тоот | ||
2 | УИХ-ын даргын 2026 оны 20 дугаар захирамжаар байгуулагдсан | Усны нөөцийг хамгаалах, ашиглах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 11.00 | УИХ-ын Дэд даргын уулзалтын танхим | ||
3 | УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжийн 9 дүгээр хавсралтаар байгуулагдсан | Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 16.00 | “Их засаг” | ||
ХОЁР.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||||
1 | Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо | · “Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдэл” Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын зөвлөл төрийн бус байгууллагын мэдээллийг сонсох · Аялал жуулчлалын салбарыг дэмжихэд чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн талаарх Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын мэдээллийг сонсох | 10.00 | “Үндсэн хууль” | ||
2 | Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо | · Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын даргын мэдээллийг сонсох | 12.00 | “Үндсэн хууль” | ||
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||||
1 | Хууль зүйн байнгын хороо | · Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ · Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудал · Байнгын хорооны тогтоолын төсөл /Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай/ · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 3 дугаар дүгнэлт /Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээлэл сонсох | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” | ||
2 | Өргөдлийн байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ · Төв, суурин газар, аймаг, нийслэлийн хөрсний бохирдол, нүхэн жорлон, түүнээс шалтгаалсан өвчлөл, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаарх Эрүүл мэндийн сайд болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсох | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | ||
3 | Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо | · Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ | 11.00 | “Их засаг” | ||
4 | Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ · Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ · Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ | 13.30 | “Жанжин Д.Сүхбаатар” | ||
5 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | · Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 18 дугаар тогтоолоор байгуулагдсан Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт · “Хог хаягдлын эрх зүйн орчныг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ | 15.00 | “Их Эзэн Чингис хаан” | ||
ЛХАГВА ГАРАГ /2026.05.06/ | ||||||
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ | ||
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||||
1 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 10.00 | “Үндсэн хууль” | ||
2 | Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо | Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 11.00 | “Их засаг” | ||
3 | Өргөдлийн байнгын хороо | Ахмад настнуудаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлж, цалингийн итгэлцүүрээр тэтгэврийг шинэчлэн тогтооход ахмадуудын тэтгэврийн хэмжээ багассан асуудлаар ирүүлсэн өргөдлийг судлан, санал, дүгнэлт болон шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их Эзэн Чингис хаан” | ||
4 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэх бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Үндсэн хууль” | ||
5 | Хууль зүйн байнгын хороо | Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | 334 тоот | ||
6 | УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжийн 9 дүгээр хавсралтаар байгуулагдсан | Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 16.00 | “Үндсэн хууль” | ||
ХОЁР.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||||
1 | Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо | · “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын мэдээллийг сонсох · Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр санхүүжиж буй мэдээллийн технологийн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын мэдээллийг сонсох | 16.00 | “Их засаг” | ||
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||||
1 | Эдийн засгийн байнгын хороо | · Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтын төсөл /Засгийн газар 2026.04.22-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ · “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ · Монголбанкны 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, Хяналтын зөвлөлийн тайлан · Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаас Улсын Их Хурлын 2025 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газарт хандсан асуулгын хариуг хэлэлцэх · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ | 13.30 | “Жанжин Д.Сүхбаатар” | ||
2 | Төсвийн байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ | 15.00 | “Их засаг” | ||
ДӨРӨВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ | ||||||
1 | Эдийн засгийн байнгын хороо | Нийтийн өмчийн хуулийн төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслүүдийн талаар | 09.00 | “Их Эзэн Чингис хаан” | ||
ПҮРЭВ ГАРАГ /2026.05.07/ | ||||||
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ | ||
НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ||||||
1 | · “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ · Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан,анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ · Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/ · Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/ · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 3 дугаар дүгнэлт /Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ · “Хог хаягдлын эрх зүйн орчныг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудал · Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал | 10.00 | “Их хуралдай” | |||
БААСАН ГАРАГ /2026.05.08/ | ||||||
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ | ||
НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ||||||
1 | · Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ · “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ | 10.00 | “Их хуралдай” | |||
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ТАМГЫН ГАЗАР
Мон
English