Цэс

Холбоо барих

“Үндсэн хуулиа ойлгохуй” номын зохиогч-уншигчийн уулзалт болов

Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойд зориулан бүтээсэн “Үндсэн хуулиа ойлгохуй”: Үндсэн хуулийн хялбаршуулсан тайлбар номын зохиогч Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Цэдэвийн Товуусүрэн өнөөдөр (2026.05.06зохиогч-уншигчийн уулзалтад оролцлоо. Уулзалтыг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Гэсэр нээж, номынхоо талаар Үндсэн хууль судлаач Цэдэвийн Товуусүрэн танилцууллаа.

Үндсэн хууль бол зүгээр нэг хууль биш, энэ бол төр болон иргэн хоорондын харилцан зөвшилцөл буюу "нийгмийн гэрээ" билээ. Хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд энэхүү нийгмийн гэрээний үзэл санаа нь төрийн эрх мэдлийг хязгаарлаж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үнэт зүйл болон хувирч, өнөөгийн бидний мэдэх "конституционализм" буюу Үндсэн хуульт ёс болон хөгжсөн байдаг. Энэхүү үзэл баримтлал нь төрийн дур зоргыг хязгаарлаж, хуулийн засаглалыг тогтоох хамгийн чухал баталгаа болдгийг нээлтийн үеэр Эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Гэсэр тодотгосон.

Тэгвэл энэхүү Үндсэн хуульт ёсны үзэл санаа болон Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралын тулгуур зарчмуудыг Үндсэн хуулиар хэрхэн тогтоосныг олон нийтэд хамгийн ойлгомжтойгоор тайлбарласан чухал бүтээл бол өнөөдрийн уулзалтын гол сэдэв болох манай зочны туурвисан “Үндсэн хуулиа ойлгохуй” ном юм. 

Энэхүү бүтээл нь анх 2017 онд хэвлэгдсэн бөгөөд Үндсэн хуульд 2019, 2022, 2023 онуудад оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн агуулгаар баяжин гурав дахь хэвлэл нь уншигчдын гарт хүрч буй аж. Энэ номын хамгийн том үнэ цэнэ нь Үндсэн хуулийн 70 зүйл, 241 заалтыг хуулийн хүнд хэллэгээр биш, харин энгийн иргэд, оюутан залуус, сурагчдад ойлгомжтой, цэгцтэй байдлаар хялбаршуулан тайлбарласанд оршиж байгаа аж

Үндсэн хуулиа дээдлэх нь түүнийг ухаарч ойлгохоос эхэлдэг бөгөөд “Мэдэгтүн, сахигтун” гэсэн Үндсэн хуулийн төгсгөлийн уриаг амьдралд хэрэгжүүлэхэд энэ ном хүн бүрийн чухал гарын авлага болох учиртай

Энэхүү уулзалтын үеэр Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, Үндсэн хуулийн мэдлэгийг олон нийтэд хүртээмжтэй түгээх зорилгоор Парламентын номын санд хадгалагдаж буй “Үндсэн хуулиа ойлгохуй” бүтээлийг сонсдог ном хэлбэрээр бэлтгэн гаргажээ.

Энэхүү санаачилга нь орчин үеийн дижитал хэрэглээнд нийцүүлэн судалгааны болон танин мэдэхүйн бүтээлийг илүү өргөн хүрээнд түгээх, ялангуяа цаг, орон зайнаас үл хамааран мэдлэг мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

“Үндсэн хуулиа ойлгохуй” сонсдог ном нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, үнэт зүйл, иргэний эрх, эрх чөлөө болон төрийн байгууллын үндсэн зарчмуудыг ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар тайлбарласнаараа онцлогтой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээ